Чамтай уулзахаас өмнөх үүрд мөнхөд
Эвлүүлдэг тоглоом шиг санамсаргүй тохиол, чамтай таарсан нь хувь тавилан
Одоо бүх зүйл тодорхой болно.Саран айлчилж, Үжин ажлаа тараад гэртээ харихаар метроны буудлын зүг явна. Харин түүний ардаас Жэюүн холоос даган алхана. Метроны буудал дээр ирэн гэрийнхээ ойролцоо дөхөн буудаг метронд суугаад Үжин чихэвчээ гаргаад өөрийн хамгийн дуртай дуучныхаа дууг дахиад л тоглуулна. Өдөр бүр, шөнө бүр, цаг минут бүрт байнга сонсдог боловч хэзээ ч уйдаж байгаагүй Jake Sim-н дуунууд яг л өөрт нь зориулагдсан мэт. Ялангуяа сүүлд гаргасан альбом нь 6 дуутай агаад тэдгээр бүр дуу нь түүний өнгөрүүлсэн 4 жилийг багцалчихсан юм шиг санагдан үнэхээр зүрхнийх нь гүн рүү орох ажээ. Түүнийг хэн гэдгийг хэзээ нэгэн өдөр мэдвэл олж очоод ганцхан удаа тэврээд "Баярлалаа" гэж хэлэхийг үнэхээр их хүсдэг байлаа..
Метроноос буугаад Үжин утасныхаа гэрлийг асаах гэхэд гэнэтхэн гудамжаар дүүрэн гэрэлтүүлэг асан гайхсандаа дээш харвал цоо шинэ гэрэл дөнгөж сая асав уу гэлтэй үзэсгэлэнтэйгээр түүний явдаг байсан харанхуй газрыг гэрэлтүүлэхэд Үжин өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Түүний энэ жижигхэн хэр нь хөөрхөн инээмсэглэлийг Жэюүн холоос хараад мишээх аж.
Маргааш өдөр нь Жэюүн Үжиний эмнэлэг дээр ирээд эмчилгээндээ орно. Үжин түүнийг харангуутаа л инээмсэглэн угтан авахад Жэюүн ч гэсэн инээгээд түүний урд ирэн суулаа.
Үжин: за, тэгээд хэд хоног ямархуу байв даа?
Жэюүн толгойгоо дохин: дажгүй шүү. Сэтгэл хөнгөрөөд, чамайг харах бүрт догдолж байна.
Үжин энэ хариултыг нь сонсоод нууцхан инээгээд хоолойгоо засан сүүлд авсан тестнийхээ хариуг харан: эхний тестнээс өөрчлөгдсөн зүйл гэвэл чиний сэтгэлзүй үнэхээр тогтворжсон харагдаж байна. Удирдаж чадахгүй байсан бүхнээ удирдаж сураад, хэт ихээр сэтгэл хөдлөлөө удирдахгүй боловч хичээж байгаа. Нойрны тал дээр үнэхээр сайн унтаж байгаа юм шиг байна. Үнэхээр сайжирчээ. Өнөөдрийн үзлэгийн дараагаар завсарлага аваад гурван сарын дараа дахин тест авцгаая.
CZYTASZ
Goodbye my princess | completed
Romans"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown