"Чамайг харах тоолонд л дотор минь эрвээхэй нисэж буй мэт санагдах юм..."
Seyeon's POV
"Сэён! Чи надад Бангчаныг крашилдаг гэдгээ хэлэхгүй яасан юм!?"
"уучлаарай"
"бүр бүхэл бүтэн 2,3 сар шүү!"
"уучлаарай гэсэн шүү дээ тэглээч та 3-аас хамгийн түрүүнд чи мэдсэн шүү!"
"Баярлалаа чамд хөөе!"
Эми бид 2-ыг хэлэлцэж байхад цасанд дарагдсан Бангчан хөлөө газар дэвсэлсээр ангийн хаалгаар орж ирнэ.
Тэр манай ангид шилжиж ирээд 1 жил болж байгаа.
Анх түүнийг харахад ямар сонин хүүхэд вэ гэж бодож байсансан.
Каринтинаас болоод манай ангийхан жил гаран бараг л уулзаагүй.
Энэ жилээс л уулзаж эхлэж байна.
Тэр их дуу цөөтэй.
Ангийн хэдхэн банди нартай л үг сольдог, охидууд үг солих гэхээр маскаа дээшлүүлээд эрхий хуруугаа л гаргадаг, хичээл дээр үргэлж тоглоом тоголдог мөртлөө их сайн сурлагатай.
Үргэлж масктай явдаг.
Бангчаныг үргэлж масктай яваад байдаг болохоор би түүнийг царай муутай эсвэл нүүрээрээ дүүрэн батга/сорвитой гэж боддог байсан харин ангийн шинэ жилээр миний тэр бодол агаарт уусах мэт алга болчихсон.
2021/12/08
Ковидоос болоод сургууль шинэ жилийн үдэшлэг зохион байгуулаагүй ч манай багш өөрөө зугаа цэнгэлд дуртайдаа юу? Биднийг хамтдаа цагийг өнгрүүлэг гэсэндээ юу?
Амралт эхлэхээс өмнө сургуулийн захиргаанд мэдэгдэлгүйгээр сургуультай хамгийн ойр ресторанд захиалга өгч хэдэн цаг манай ангийханы магнай нь тэнийсэн юм даа.
Энд тэндгүй л хослол өмссөн гозон хөвгүүд, өндөр өсгийт дээр арай хийн тогтож нүүрээ жимбийтэл будаж эрхэмсэг чамин байдлыг эрхэмлэх охид.
YOU ARE READING
Crush
Romance-Чи надад чигчий хурууны амлалт өгч чадах уу? -юу гэж амлах юм? -насан туршдаа надаас өөр эмэгтэйг хайрлахгүй гэж... чи чадах уу? БАНГЧАН??