SEYEON's POV
Өнөөдөр намрын зугаалгатай. Харамсалтай нь өмнөх жилийнх шиг хоёр хоногоор явахгүй, ганц л хоног явна.
Сургуулиас хөдлөхөөс өмнө хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд сугалаа сугалахаар болсон. Би... дахиад л Бангчантай.
Өнөөдөр гадаа их бүрхэг байна. Сүүлийн хэд хоног бороо их орж байгаа, гэхдээ энэ цаг агаар азаар бид нарын зугаалганд нөлөөлсөнгүй.
Ангийн хүүхдүүд бүгд том автобусанд ээлж ээлжээрээ орох бол би сүүлд шахуу орон, нэлээн хойно суух Бангчаны хажууд очиж суулаа. Хажуу тийш харвал параллель талын суудал дээр Ёнжүн, Чэрён хоёр сууж байх нь тэр. Бангчантай бараг л анх удаа ингэж зэрэгцэн сууж байгаа болохоор зүрх минь маш хүчтэй цохилно.
Би сүүлийн хэдэн өдөр их эргэлзэж байгаа. Чанд сайн эсэхдээ... энэ хайр бус зүгээр л шохоорхол байвал яаана?
Ёнжүн бид хоёр сүүлийн хэд хоног хамт сууж, их дотно болж байгаа болохоор түүн рүү хараад элдэв бусыг ярьж гарлаа. Тэр бид хоёр их сайн яриа нийлж байгаа.
Ёнжүн цүнхээ ухсаар савтай чипс гаргаж ирээд "идэх үү? Чи дуртай биз дээ?"
"Хөөх Ёнжүнаа! Чи ч аргаггүй тулчихсан мэдрэмжтэй юм аа... гэхдээ би идэж болохгүй ээ. Сүүлийн хэд хоног ходоод маань өвдөөд байгаа. Дараа нь чи надад заавал авч өгнө шүү" хэмээн түүнтэй инээлдэж байхад хажууд малгайгаараа нүүрээ даран унтаж байсан Бангчан хальт сэрчихээд "жоохон аяархан байж болохгүй юу? Ямар чанга дуутай юм дээ!"
Тэр мэдрэмжтэй гэж үү? Үгүй гэж бодож байна. Бүгд охид, хөвгүүдээрээ суусан, хөвгүүд нь хажуудаа байгаа охидоо хөгжөөж байхад тэр зүгээр л нүүрээ халхалаад унтаж байна.
Цаг гаран явсны дараа бүгд биеийн чилээгээ гаргахаар дэлгүүрийн хажууд зогслоо. Ангийн хүүхдүүд дэлгүүр лүү ухаан жолоогүй гүйж байхад Эми бид хоёр нэгнийгээ сугадсаар аажуухан алхана. Дэлгүүр дотор орж ирчихээд уух зүйлс авчихаад кассан дээр зогсож байхад Эми ам нээлээ.
YOU ARE READING
Crush
Romance-Чи надад чигчий хурууны амлалт өгч чадах уу? -юу гэж амлах юм? -насан туршдаа надаас өөр эмэгтэйг хайрлахгүй гэж... чи чадах уу? БАНГЧАН??