EPISODE FIVE

238 29 6
                                    

"Чи миний саналыг бодолцож үзэхгүй гэж үү?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи миний саналыг бодолцож үзэхгүй гэж үү?"

3 хоног өнгөрсөн ч нөгөө сэдвээ ярьсаар байгаа Хван Хёнжин...

"Зүгээр ширээний найзын харилцаатай л байцгаая"

"Бид хамт суухаа больчихсон!"

Заримдаа түүний ийм тэнэгт нь дургүй хүрээд толгой руу нэг дэлсээд авчихмаар санагдах юм...

"За тэгэхээр зүгээр л найзын харилцаатай байцгаая. Эсвэл бүр танихгүй хүн шиг байцгаая... тэглээч би чам шиг муу залууст дургүй. Би бусад охид шиг биш Хёнжинаа, ойлгож байна уу?"

*****

Нийгэм судлал орж, тестүүдээ асуугдахаар боллоо.

Бангчан, Лиа, Карина, Ежи, Чэрён гэх мэт онц сурлагатайдаа тооцогддог хүүхдүүд хамгийн эхэнд асуугдана. Учир нь багийн ахлагчид.

Чан хамгийн түрүүнд асуугдсан болохоор ахлагч нарыг асуугдаж дууссаны ар дээр Хэри бид хоёр асуугдах ёстой. Суудлаасаа босон багш руу алхаж байхад Чан маскаараа тоглон, инээгээд "багшаа манайх зүгээр тэг оноогоо авчихъя аа!" гэхэд нь би түүний юу ярьж байгааг тэр үедээ ойлголгүй зүгээр л дуугүй зогсох бол Хэри харин ч уурлаж байлаа. Түүнийг түргэн ууртай болохоор тоосон ч үгүй.

10 гаран асуултан дундаас ихдээ л ганц хоёр дээр буруу хариулсаныг эс тооцвол аман шалгалтаа гайгүй өгчихсөн. Өнөөдөр Хэритэй сууж байгаа болохоор хамт суудалдаа буцаад суухад Хэри "Бангчан одоо юу вэ? Ухаантай гэдгээ гайхуулаад байдаг юм уу? Хөгийн амьтан, гайгүй юм болов уу гэсэн юу вэ?!"

"Яасан бэ? Юундаа уурлаад байгаа юм?"

"Чи түүний хэлсэнийг ойлгоогүй юм уу?"

Намайг толгойгоо сэгсрэхэд Хэри надад улам наалдаж суугаад "сая бид хоёрыг гарахад Чаны тэг оноогоо авчихъя гэдэг үг бид хоёрыг усан толгойтой болохоор асуултандаа хариулж чадахгүй гэсэн утгатай!"

Тэр дахиад хуучин Бангчан болчихоо юу?

Хичээл завсарласны ар дээр Чан бид хоёр дээр ирээд "асуултандаа бүдрэх байх гэж бодсон ч гайгүй хариулчихлаа шүү. Би У Хэриг зөв хариулна гэж мэдэж байсан... харин чамайг зөв хариулна гэж бодсонгүй. Яг ч хоосон толгой биш юм аа даа? Эсвэл хэн нэгний тархийг зээлчихсэн юм уу?" хэмээн надад хандаж хэлчихээд ангиас гараад явчихна нь тэр.

Тэр үнэхээр хуучин Чан болчихсон юм шиг? Энэ үгс нь дахиад л намайг шархлуулчихсан. Түүнтэй дотноссон гэж бодсон ч, үгүй байжээ дээ?

Хичээл тарж, ангийн дарга ангиа цэвэрлэ хэмээн сануулчихаад, цагийн ажил руугаа яаран гүйнэ.

Чаныг гаднаас орж ирэхэд нь би хувцасаа өмсөх зуураа "Кристофер Банг өнөөдөр чи ганцаараа жижүүр хийгээрэй!"

Түрүүхэн намайг дооглож байсан Чан байхгүй болчихсон мэт янзагны нүд гарган "би өнөөдөр амжихгүй ээ, чи ганц удаа хийчих"

Энэ удаад тэсэлгүй уурлаж, өргөх гэж байсан сандалаа газар шидээд "юу? Ганц удаа? Тоглоод байгаа юм уу? Би байнга л ганцаараа хийдэг биз дээ?! Чи дандаа амжихгүй гээд явчихдаг, заримдаа бүр зугтаадаг! Сүүлийн 6 долоо хоног би ганцаараа бүх сандал өргөж, тэр том самбарыг сандал дээр зогсон барин угааж, хог шүүрдэж бас шал угаадаг.... Ингэхэд чи ер нь намайг эмэгтэй хүн гэж боддог юм уу?"

Чан чимээгүй зогсож байгаад хамаг юмаа хуу хаман ангиас гарлаа. Тэр зугтчихлаа... анги цэвэрлэгээнээс ч тэр... миний асуултнаас ч тэр. Нүдэнд хуралдах нулимсаа гаргахгүйг хичээн, гадуур хувцасаа тайлсаар ангиа цэвэрлэлээ.






Milly Time: бүгд сайхан амраарай❤️‍🩹

CrushWhere stories live. Discover now