S2. EPISODE ONE

207 28 4
                                    

SEYEON's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

SEYEON's POV

"Үгүй ээ, яаж бодохоороо бүхэл бүтэн 10 нүүр вебсайт нээнэ гэж? Юу ч заагаагүй байж" хэмээн уйлагнахад Чан хажууд минь ирж суугаад, шанаагаа тулан "чиний бие даалтыг би хийгээд өгье, оронд нь чи надад 5000 вон өгөх үү?"

Тэр өмнө жилийн Бангчан байхаа больчихсон юм шиг? Тэр надтай олон үг сольж, олон ч удаа ойртсон. Урьд өмнө нь надад ойртох нь байтугай хардаггүй байсан тэр хөвгүүн.

"Үнэхээр үү? Болох юм уу?"

"Хэрвээ чи надад төлбөр өгнө гэвэл болохгүй юм байхгүй шүү дээ. Би маргааш гэхэд хийгээд ирье" хэмээн урьдын адил эрхий хуруу гозолзуулсаар хажуунаас минь босох нь тэр.

Түүнийг босч явсны ар дээр Эми хажууд минь суун "чи тэрнийг одоо хүртэл нууцхан хайрладаг хэрэг үү? Больчихоогүй юм уу?"

Би элгээ тэврэн Фэликстэй юм ярин инээлдэх Чан рүү хараад "ийм царайлаг залууг мартаж чадна гэж үү? Би лав чадахгүй юм байна лээ. Өөрийн болгодоггүй юм аа гэхэд нууцхан хайраар хайрласаар байгаад төгсөнө дөө"

Эми дуугүй л толгойгоо сэгсрэн, хүндээр санаа алдана.

*****

Гарч юм идчихээд ангид орж ирэхэд Чан миний сандал дээр суучихсан байх агаад над руу харан, нүдээ бүлтийлгээд "хөөе хэнээ... хэн билээ?"

Түүний хажууханд сууж байсан Ежи инээд алдан "Сэён шүү дээ! Түүний нэрийг одоо хүртэл мэддэггүй юм уу? Нэг ангид сурдаг байж"

"Зүгээр л мартчихаж... Ким Сэён, би хогоо шүүрдчихсэн. Чи хогоо асгачихаарай" гэчихээд цүнхээ нэг мөрөн дээрээ тохон ангийн хаалгаар гарна.

Тэр миний нэрийг мэддэггүй... гунигтай юм.  Ядаж л миний нэрийг мэддэг байх гэж бодож байсан юмсан.

*****

"Намрын зугаалганд явцгаах уу?" ангийн багш инээд алдан санал дэвшүүлэхэд ангийнхан тэр чигтээ шуугилдан дэмжицгээнэ.

"Энэ удаагийн зугаалганд Бангчан, Фэликс хоёр явна шүү. Жил болгон үлдэх юм" гэхэд Чан багшийн саналыг эсэргүүцэн "үгүй ээ, би явахгүй"

"Чамайг явахгүй бол би математикийн дүнгээс чинь хасаад тавьчихна шүү"

Бангчан нүдээ эргэлдүүлэн "хэд хоног явах юм бэ? Би дүү нараа харах ёстой"

"Ганц хоноод л хүрээд ирнэ, тийм болохоор санаа зоволтгүй... хоёр долоо хоногийн дараа амралтын өдрөөр явна шүү"

Бангчан шилжиж ирсэнээсээ хойш нэг ч удаа бид нартай зугаалганд явж байгаагүй. Тэр одоо явна гэж үү?

CrushWhere stories live. Discover now