Кристофер Банг!
Чи угаасаа эмэгтэйчүүдтэй ингэж бүдүүлэг харьцаж, тэднийг үл тоож, доош хийдэг юм уу?
Эсвэл зөвхөн намайг
тэгдэг юм уу?Газарзүйн 2 цаг дээр гэртээ хийсэн физикийн буруу бодлогуудаа ангийнхаа гавал охины дэвтрийг аван Чаны хойно очиж суун тулгана.
Урд сууж байсан Чан огцом эргэж харан намайг цочоох нь тэр.
"Ёооё цочих гэж"
"Аа уучлаарай, наадах чинь физик юм уу? Би зургийг нь дараад авчихъя тэгэх үү?"
Тэр мэдэж байгаа болов уу?
Анх удаа надтай ингэж эелдэг харьцаж байна.
"Лиагийнх шүү! Хурдан дарчих"
Түүнд ийн анхааруулан бодлогуудаа тулгаж байхад хажууд сууж байсан Чанбин үглэн сууна.
"Со Чанбин! Толгой муутай юм бол дуугүй хуул л даа"
"Хэрээ хэрээнийхээ харыг гайхаж дээ"
Чиний энэ үг чинь намайг хэлэх үггүй болгочихсон Бангчан!
Үнэхээр л чи надад дургүй бололтой.
...
Би хэд хоног бодоод олсонгүй.
Би түүнд ямар буруу зүйл хийчихсэн юм бол?
Би түүнийг харааж зүхсэнээ санахгүй байна.
Би түүнийг дээрэлхэж гадуурхаснаа ч санахгүй байна.
Тийм байхад...
Тийм байхад тэр яагаад дандаа намайг гоочилж, намайг доош нь хийдэг юм бол?
Тэр намайг газрын гаваар орох шахам доош хийж байсан удаа ч бий...
Гэхдээ Бангчаны надад хэлж байсан үгсийг би хурдан мартчихдаг...
Хайртай болохоор тэр юм болов уу?
Тэрний надад хэлсэн муухай үгсийг ахиад л мартчихсан.
Каринатай сууж байхад тэр санаандгүй гараа зүсчихнэ тэр.
"Ахх Сэёнаа хардаа"
"салгалчихаад яаж байгаад зүсчихэв дээ"
"тольны шил хагарсаныг мэдэлгүй..."
"тэгээд л би чамд хэлсэн биз дээ?! Завсарлахаар 00 ороод сормуусаа буд гээд байхад!"
"Сэёнаа өвдөөд байнаа шархны лент байхгүй юу?"
"та нар надгүй бол яаана даа" хэмээн уулга алдаад Хэри рүү очин шархны лент авчихаад эргэж харан алхах гэтэл хөлөн доор юм мэдрэгдэн доош харвал Бангчаны хөлөн дээр гишгэчихсэн байх нь тэр.
Түүн рүү харахад тэрээр шүдээ зуун тэвчиж байгаа нь маскны цаанаас ч харагдана.
"Ахх ахх уучлаарай"
"зүгээр дээ"
Чаны гар луу харахад гар барих гэж байна уу гэлтэй гараа сарвалзуулна.
Энэ боломж шүү!
Үхэхээсээ өмнө Чаны гарнаас барих боломж.
Түүний гарыг харсан даруйдаа өөрийн эрхгүй гарнаас нь барьлаа.
Тэрээр миний гарнаас атгаад, гараа буцааж татна.
Түүний энэ жижиг үйлдэл надад яг л үүлэн дээр хөвөж байгаа мэт мэдрэмж бэлэглэнэ.
YOU ARE READING
Crush
Romansa-Чи надад чигчий хурууны амлалт өгч чадах уу? -юу гэж амлах юм? -насан туршдаа надаас өөр эмэгтэйг хайрлахгүй гэж... чи чадах уу? БАНГЧАН??