EPISODE FOUR

198 27 5
                                    

"Бүгд Сэёнд баяр хүргэцгээе! Сайн байсан шүү Сэёнаа" хэмээн ангийн багшийг жаргалтай нь аргаггүй хэлэхэд өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Бүгд Сэёнд баяр хүргэцгээе! Сайн байсан шүү Сэёнаа" хэмээн ангийн багшийг жаргалтай нь аргаггүй хэлэхэд өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байлаа.

Чан руу харахад түүний инээмсэглэл маскных нь цаанаас ч тод харагдана. Тэр над руу инээж байна.

"Бангчан надад туслаагүй байсан бол би нэг дүгээр байранд орохгүй байсан шүү дээ"

Намайг ийн хэлэхэд Чан над руу харсан чигтээ зөөлнөөр толгойгоо сэгсрэнэ.

*****

"...- У Хэри, Кристофер Банг, Ким Сэён... энэ багаараа нийгэм судлалынхаа хичээл дээр асуугдана шүү" хэмээн нийгэм судлалын багш хэлэхэд зүрх минь хүчтэй цохилно.

Би сүүлийн үед түүнтэй яаж ийж байгаад л нэг баг болчихоод байгаа. Жижүүр, бие даалт, багт хуваагдахдаа хүртэл.

Гэхдээ өнөөдөр баярлаад байхаар өдөр биш байна. Өглөөнөөс эхлүүлээд л ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм шиг? Эсвэл нэг муу зүйл тохиолдох юм шиг?

"Хөөе ханхүү!" ХюнингКай хажууд ирээд ийн хэлэхэд нь би түүн рүү сонин хараад "Кай надад чамтай тоглох тэнхэл алга аа!"

"Манай ханхүү яагаад гуниглчихсан юм бэ? Ямар нэгэн зүйл болчихсон юм уу?"

Би ширээ ширтсэн чигтээ "муу совин татаад байна аа, дараа тоглоцгооё!"

Хичээл тарсны ар дээр нийгэм судлалынхаа тестүүдийг цээжлэх гэж ангид үлдсэн боловч анхаарал төвлөрч өгөхгүй нь. Энэ мэдрэмж улам илүү нэмэгдээд, түгшилт болоод байх шиг?

Ангийг гүйлгэн харж байхад Чаны цүнх ширээн дээр нь харагдана. Тэр яваагүй байх нь ээ?

Ангийн хаалга онгойн Чаныг гэж бодсон ч Хёнжин байв. Түүнийг харчихаад тоосон ч үгүй ном руугаа анхаарлаа хандуулахыг хичээнэ.

"Чи ганцаараа байгаа хэрэг үү?"

"Нүдтэй юм бол өөрөө хар!"

Хёнжин инээд алдсаар хажууд минь ирээд "надад яагаад ингэтлээ уурлаад байгаа юм бэ? Сэёнаа мм?" хэмээн аргадангуй хэлнэ.

Би балаа ширээн дээр хүчтэйхэн тавиад "би тестээ цээжлэх хэрэгтэй байна Хёнжинаа! Намайг тайван орхиж болох уу? Чамайг харахаар уур хүрээд байна"

Хёнжины царай эрс өөрчлөгдөн "яагаад? Найзаас чинь салсан болохоор уу?... танай найзын буруу байсан шүү дээ Сэёнаа!"

"Чи түүнд анхаарал тавьж, халамжилдаг байсан бол тэр өөр хүнтэй уулзахгүй байсан юм. Ежи та хоёрын салалт хүртэл чиний буруу байсан биз дээ? Би эсвэл буруу яриад байна уу?"

Ангийн хаалга дахин онгойн харвал Чан дэвтэр барьчихсан орж ирлээ.

"Сэёнаа" Хёнжин миний нэрийг намуухнаар дуудахад нь би Чанаас харцаа салган, түүн рүү харахад тэрээр ширээг минь түшин зогсоод "би чамд сайн" хэмээн тайван хэлнэ.

Энэ үгээ яагаад заавал Чаны хажууд хэлж байгаа юм бэ Хёнжин??!

"Больж үз! Наадах чинь инээдтэй биш байна"

Би ууртай нь аргаггүй ингэж хэлчихээд дэвтэр номоо хураахаар зэхэн суудлаасаа босоход Хёнжин гарнаас минь атгана. Түүнээс гараа түргэхэн шиг татаж аваад "чи өнөөдөр яачихаад байгаа юм бэ?!"

Хёнжин хөмсгөө байдгаараа зангидан "би чамд сайн гээд байна!"

Энэ удаад Чан руу харахад тэр бидний яриаг анхааралтай сонсох ч үүнийгээ нуух гэж хичээх аятай цүнхээ ухна.

"Боль гэж хэлээд байна! Найзынхаа хуучин найз залуутай нь үерхэнэ гэдэг... миний хувьд нүгэл гэсэн үг! Тэглээч миний сонирхолын залууд чи нийцэхгүй"

Хёнжин инээд алдан "тэгээд хэн нийцдэг юм дээ? Нөгөө Жон Хусогоо яриад байна уу? Эсвэл нөгөө одуудаа яриад байгаа юм уу?... чи намайг мэдээгүй гэж бодоо юу? Карина чамаас ангиас хамгийн хөөрхөн 3 хөвгүүнийг сонго гэхэд чи намайг нэрлэсэн гэсэн биз дээ? Тэгэхээр би чиний сонирхолд бага ч болтугай таардаг гэсэн үг биш хэрэг үү?"

Энэ удаад Чан авч орж ирсэн дэвтрээ цүнхэндээ хүчтэйхэн хийгээд, ангийн хаалга савсаар гарлаа.

"Би гурван хөвгүүн сонгосон... тэгсэн гээд чи надад таалагддаг гэсэн үг биш. Тэглээч би чамайг хамгийн сүүлд нь сонгосон!"

FLASHBACK

"Сэёнаа, чи ангиас хамгийн хөөрхөн 3 хөвгүүнийг сонго доо"

Би бодол болон сууж байгаад эхний хариултаа эргэлзэлгүй хэллээ.

"Эхлээд Бангчан, дараа нь... магадгүй Сүбин байх... тэгээд Хёнжин. Гэхдээ надад Хёнжиний гар л гоё санагддаг. Тийм болохоор энэ жагсаалтанд оруулах үгүйгээ сайн мэдэхгүй л юм"



Milly Time: манай Бангчан маань ууралчихвуу даа?🥹🤫

CrushWhere stories live. Discover now