EPISODE TWO

196 27 3
                                    

14 хоногийн дотор маш их зүйл болж өнгөрсөн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

14 хоногийн дотор маш их зүйл болж өнгөрсөн. Миний хувьд ч, бидний дунд ч...

FLASHBACK

"Хоёр долоо хоногийн дараа зугаалганд явна гэсэн. Чи явна биз дээ?"

"Би зугаалганаас хоцроно гэж үү? Энэ удаагийн зугаалганд Чан явах болохоор би эргэлзэлгүй явна аа"

Эми гарыг минь нудраад "жаахан аяаар гэм! Хэн нэгэн сонсчихвол яаана" хэмээн шивнэхэд нь би инээд алдан, номын санг нэг тойруулж харчихаад "тэр энд байна гэж үү? Би тэгж бодохгүй л байна шүү. Чан аль хэдийн харьчихсан байгаа. Битгий санаа зов"

"Гэхдээ л ангийн хүүхдүүд, эсвэл Бангчаныг таньдаг хүүхэд энэ тэндээс сонсож байвал яаана? Энэ том номын санд хэн ч байж болно"

Эми бид хоёр сургуулийн номын санд цөөхөн байдаг аймшгийн өгүүллэгийн цуглуулга болсон номыг унших гэж л орж ирдэг. Тэгснээс бид номын санд суугаад хичээл хийх хүүхдүүд биш гэдгийг хүн болгон мэднэ.

"Гэхдээ үнэхээр ингээд Миёнаас харилцаа тасалчих хэрэг үү?" намайг ийн асуухад Эми нүдээ эргэлдүүлэн "тэр өөрөө л эхлэж зураасыг давж, намайг янзан бүрээр хэлсэн. Би түүний тэр хорон, сэтгэл өвтгөм үгсийг уучлаад урьдных шигээ харьцаж чадахгүй ээ"

"Чамайг яг юу гэж хараасан юм?"

"Гарч байгаад хэлж өгье"

Эми намайг сугадсаар номын сангаас гаран, тэр чигтээ хамтдаа гэрийн зүг мөхөөлдөс долоосоор, удаанаар ганц хоёр алхана.

"Түүнийг найз залуутайгаа хэрэлдсэнийг мэдэж байгаа биз дээ? Тэд над дээр ирээд хэнийх нь зөв бэ? гэж асуусан. Үнэхээр л бүх зүйл Миёны буруу байсан. Би түүнд өөрийнх нь буруу гэж хэлтэл тэр намайг өөрийнх нь талд ороогүй гэж ууралсан... орой нь над руу зурвас бичсэн... уншихаас ч нүд халтирам үгнүүд байсан гээд төсөөл... жишээ нь тэр намайг эрчүүдийн зугаа гаргагч гэсэн. Намайг том шархтайг мэдсээр байж тэгж хэлсэн-" хэмээн гудамжны сандал дээр суун нулимс унагана.

CrushWhere stories live. Discover now