EPISODE SIX

193 27 6
                                    

BANGCHAN's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

BANGCHAN's POV

"Чи нөгөө охиноосоо дахиад салчихаа юу?"

Фэликсийг ийн асуухад нь хөмсгөө өргөн "хэл яриа ч нийлэхгүй байгаа юм чинь яая гэхэв дээ"

"Хөөе, чамайг ийм шалиг байгаад байвал чиний ардаас гүйдэг охидын сэтгэл өвдөнө шүү!"

"Тэд нарын сэтгэл надад ямар хамаатай юм?"

Биднийг ангид хоёулхнаа хэрэлдэх ч биш, хэлэлцэх ч биш сууж байхад гаднаас нөгөө зүс хальт мэдэх охин чичирсээр орж ирлээ.

Тэр охин... үргэлж над руу ширтээд сууж байдаг, эсвэл Ликс рүү ширтдэг байж ч болох юм. Түүнтэй харц тулгарахаар яагаад ч юм тайвшралыг мэдэрдэг.

Фэликс бид хоёр шилжиж ирсэн болохоор түүнтэй дотно биш, уг нь нэг дотносоод авчихвал дажгүй охин шиг санагдсан. Гэхдээ ганц таалагддаггүй зан чанар нь... өөрийгөө их хаядаг. Найзуудынхаа төлөө л бол өөрөө үхсэн ч чадахаар охин шиг?

Түүнд онц гойд юм байхгүй, бусадтай л ижилхэн. Гэхдээ сүүлийн үед би түүнд татагдаад байх шиг? Миний сонирхдог төрлийн охин түүнээс тэс өөр. Хатуу, ширүүн, нүүрээ сайн буддаг, эрхэмсэг, биеэ даасан. Харин тэр эсрэгээрээ. Уян зөөлөн, нүүрээ огт буддаггүй, яг л жоохон хүүхэд шиг. Түүнд ойртохоор нярай хүүхдийн үнэр үнэртдэг гээд та нар төсөөл дөө?

Тэр орж ирсэн даруйдаа хэн нэгэн рүү залган "гарсан юм уу?... гадаа бороо орж байна шүү, шүхрээ аваарай... үгүй ээ, ширүүсэх шинжтэй байна... чи ингэж байгаад дахиад л хатгаа аваад эмнэлэгт хэвтэх гэж байгаа юм!" гэсээр утсаа салгаллаа. Дахиад л найзууддаа халамж тавьсан байх.

Тэр хэсэг сууж байгаад Фэликсийн урд ирэн "Фэликс, чамд миний Солонгос хэлний дэвтэр байна уу? Минжон чамд өгсөн гэсэн?"

"Тиймээ, байгаа. Найзууд чинь бүгд явчихсан, чи ч хичээлдээ ирээгүй болохоор би хадгалчихсан байсан юм"

Тэр хөнгөн инээсээр "баярлалаа, дараа нь чамайг хоолоор дайлна аа"

Би түүнээр тогломоор санагдсан болохоор ам хуурай байлгүй "найзыг маань хоолонд даах гэж байгаа бол намайг ч гэсэн даагаарай!"

CrushWhere stories live. Discover now