EPISODE THREE

193 24 6
                                    

"Бангчан би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлгүй байна аа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Бангчан би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлгүй байна аа. Миний оронд Сынгминийг оруулж болно шүү дээ. Лину, Сүбин, Тэхён гээд зөндөө гоё дуулдаг хөвгүүд байгаа. Охидууд ч гоё дуулдаг"

"Чиний хоолой содон шүү дээ. Би чамайг бэлдэх гээд энэ заалыг түрээсэлчихсэн... мөнгийг нь буцааж авч болохгүй"

"Ганц хоног л түрээсэлчихсэн юм чинь зүгээр шүү дээ. Би тэр мөнгийг чинь төлчихье"

Чан хөмсгөө үл ялиг зангидан " би 7 хоногоор түрээсэлчихсэн. Тэмцээн 7 хоногийн дараа болно"

Би элгээ тэврэн, түүний урд очиж зогсоод "тэгсэн ч хамаагүй ээ, би төлчихнө. Хэд болсон юм? 100 мянган вон, 300 мянган вон?"

Чан хөмсгөө майжин "900 мянган вон"

Түүний хэлсэн тоог сонссон би амаа ангайхаас өөрийг хийсэнгүй.

"Үгүй ээ яаж-?.... Хаа сайгүй хядхан заалууд байгаа шүү дээ! Хайран 900 мянга. Хүсвэл хөгжмийн багш нараас ч хамаагүй гуйж байгаад хөгжмийн зааланд бэлдэж болох байсан юм"

"Би бүх төлбөрөө хийчихсэн болохоор санаа зоволтгүй тэмцээндээ анхаар!"

Би хэдэн минут гүнзгий амьсгаа аван, толгойг минь тойрон эргэх 900 мянгатуудыг бодлоосоо арилгахыг хичээнэ.

"Тэгээд? Бид ямар дуучны,ямар дууг дуулах юм дээ?"

"Чи намайг бэлэн болсон дууг чамаар дуулуулна гэж бодоо юу? Үгүй шүү... би өөрөө бүгдийг хийчихсэн. Дууны үг, ая бүгд бэлэн болчихсон байгаа. Чи зүгээр дуулахад л болно"

Түүний над руу сунгах дууны үгийг унших төдийд л сэтгэл уярмаар...

...Чи ер анзаарахгүй юм
Чамд ямар их хайртайг минь
Чиний үзэсгэлэнтэй нүд зөвхөн намайг харвал ямар сайхан хэрэг вэ?
Чамд хааяа уур хүрэх юм
Үргэлжид үзэсгэлэнтэй байдаг чиний төгс төгөлдөр царай
Үүр хаяарахыг зөвхөн чамтай харахсан
Намайг хардаж байдаг харц чинь хүртэл хайр хүргэм гэдгийг чи мэдэх болов уу?
Намрын навчис унаж эхлэхэд чамд алагхан зүрхээ алдсанаа би үл мартаж чадна...

"Хөөх солиотой юм аа Бангчан! Чи ийм авьяастай байсан байх нь ээ? Энийг хэд хоногт бичсэн бэ?"

Чан мөрөө хавчин "наашаа ирэх замдаа л биччихсэн, нэг хүнийг бодож бичсэн болохоор нээх их хугацаа, хүч шаардаагүй ээ"

Тэр хэнд зориулж бичсэн бол? Магадгүй ээлжит найз охиндоо юу?

Би худал инээмсэглэн "гоё юм аа, тэр эмэгтэй азтай юм. Өөрт нь зориулаад дуу зохиож өгдөг хүн түүнд байна гэхээр... хөөх"

Бид бэлтгэлдээ орлоо. Эхний өдөр тийм ч муу байгаагүй ээ, Чан намайг ганц хоёр удаа зэмлэсэнийг эс тооцвол.

"Эхний өдөр хангалттай гэж бодож байна. Маргааш яг цагтаа ирээрэй" хэмээн надаас хариу нэхсэнгүй орхиод явчих нь тэр.

*****

"Хөөх Сэёнаа, чи үнэхээр хурдан сайжирч байна шүү!"

Түүний надад хэлсэн анхны магтаалд нь би хагартлаа баярлаж байлаа. Байдгаараа инээн түүн рүү хараад "тийм гэж үү? Ашгүй дээ"

7 хоног маш хурдан өнгөрч Чаны зохиосон анхны дууг тайзан дээр дуулахад бэлдэн зогсож байхад Чан над дээр ирээд "зүгээр л бэлдэж байсан шигээ хийхэд болно, хүмүүс хичээхээрээ алдаа гаргачихдаг юм" гэсээр ангиас гарна.

Өндөр өсгийт дээр арай ядан, Эмигийн гараас барьсаар тайз зассан хэсэг рүү очин, өөрийн ээлжээ хүлээлээ. Зүрх минь ингэж байгаад удахгүй гэнэт зогсох нь уу л гэлтэй хүчтэй цохилно.

Чан савтай ус барьсаар тайзны ард сууж байсан над дээр ирээд "ус уугаад тайвшир. Миний хэлсэн үгийг санаарай"

Удалгүй миний ээлж болон тайзан дээр гарсны ар дээр Чаны зохиосон ая заалыг дүүргэнэ. Би үүнийг бэлтгэл гэж бодсоор, дуугаа нүдээ анин эхлүүллээ.

Нүд ирмэхийн зуур дуу дуусч, би одоо л нэг эрүүл ухаантай болж байлаа. Дуулж эхлэхээс минь дуусах тэр хэсэгхэн хугацаанд би яагаад эрүүл ухаантай байгаагүй, мөн юу ч санахгүй байгаагаа гайхан зогсож байхад заал дүүрэн хүмүүс бүгд суудлаасаа босон, алга ташина.

Тэдний харан нүдэнд минь нулимс цийлэгнэх хэдий ч нулимсаа тэвчсээр тайзны ар луу ороход Чан гүйж ирэн намайг чанга тэврээд "сайн байлаа! Чи шилдэг байсан шүү Сэёнаа"

Түүний надад өгсөн анхны тэврэлт...




Milly Time: өнгөрсөн 4 сарын нэгэээн гэх гэж байгаад та хэдийгээ гомдоочих байх гэж бодоод больчихлоо🥹😅

CrushWhere stories live. Discover now