![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Бид хоёрын анхны харц тулгаралт...
Уйтгартай математикийн 2 цаг дээр нойрмоглон сууж байхдаа өөрийн эрхгүй түүн рүү харахад тэрээр над руу харан сууж байлаа.
Чаны харцнаас дальдчин хажууд нь суух үеэл рүү нь хальт харчихаад юу ч болоогүй мэт өөр тийш харан хэмнэлгүй цохилж байгаа зүрхээ чимээгүй болгохыг хичээнэ.
Масктай байсан болохоор харагдаагүй байх л даа гэхдээ миний хацар яг л цасангоо дээр гардаг улаан алим шиг болчихсон байсан.
Дараагийн цаг дээр орсон англи хэл дээр дүнгээ гарган зогсож байхад тэр хажууд ирж зогсоод ширээ тулж байсан гаранд минь гараа бараг наалдуулан тулж зогсоно.
Түүний энэ гэнэтийн үйлдлүүд намайг яг л галзууруулах нь.
Бага зэрэг эвгүй санагдсан учир гараа татаж аван салгалсан гараа цамцныхаа халаасандаа хийнэ.
Бангчан багшийн журнал руу харж байгаад маскан дотроо инээд алдан над руу хараад "чи 87 авчихсан юм уу?" хэмээнэ.
Энэ инээд чинь үнэхээр таалагдаагүй...
Яг л намайг басамжлаад байгаа мэт санагдсан.
"Тэгээд юу гэж?"
Би уг нь энэ үгийг хөгжилтэйгөөр хэлье гэж бодсон шүү.
Гэхдээ миний санаснаар болоогүй.... үнэхээр уцаарлангуй хэлчихсэн.
Тэр намайг уурлаж байна гэж бодсон байх даа.
Намайг ингэж хэлсэний дараа түүний инээд яг л агаарт замхарчихсан юм шиг алга болчихсон.
Юу ч хэлээгүй, ямар ч авиа гаргаагүй.
Дараагийн цаг дээр баяртай мэдээ сонссон.
Миний өрсөлдөгч Нингнинг доод ангийн баньдтай үерхчихсэн байна лээ.
Тэр өдөр доод ангийхантай ууланд гарахад би явсан бол бид хоёрын харилцаа одоогийхоосоо арай дээр байх байсан болов уу?
Ангид хэдэн өдөр дарааллан том том мэдээ гарч байсан.
Тэдний нэг нь Эми Хёнжин хоёрын салалт...
Би тэднийг үерхэхэд л хэлсэн!
Хёнжин Эми 2 хэзээ ч огтлолцохгүй параллель шулуун л гэсэн үг!
Гэхдээ Эмигээс салчихаад найз руу нь ханд хаяна гэж би мэдээгүй.
Үргэлж л намайг өдөж, миний үгэнд орж байгаагүй Хёнжин гэнэтхэн л миний үгээр байдаг болчихсон.
Хамт суухаараа юм л болвол мөрийг минь дэрлээд, гарнаас минь барьж/гарыг минь оролдоод, зогсож байхад ч хүртэл араас минь тэврээд...
Яагаад ч юм би энэ үйлдлүүдэд нь догдлоод байсан?
Ингэж болохгүйгээ мэдэж байгаа ч!
Тэр намайг догдлуулаад байсан...
Гэхдээ тэр миний найзын экс тийм болохоор ийм зүйл байж болохгүй.
Энэ бодолдоо хөтлөгдөн Хёнжинаас зайгаа барьж эхэлсэн.
Түүнтэй суухаа больж үргэлж Эмитэй суудаг болсон.
Энэ арга үнэхээр нөлөөгөө өгсөн гэж бодож байна.
![](https://img.wattpad.com/cover/307603087-288-k172768.jpg)
YOU ARE READING
Crush
Romance-Чи надад чигчий хурууны амлалт өгч чадах уу? -юу гэж амлах юм? -насан туршдаа надаас өөр эмэгтэйг хайрлахгүй гэж... чи чадах уу? БАНГЧАН??