![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Ашгүй нэг юм завсарлах хонх дугарч Эмитэй ариун цэврийн өрөө рүү хурдхан шиг орчихоод буцан ангидаа орж ирэхэд англи хэлний нөгөө группын хүүхдүүд аль хэдийн явчихсан байлаа.
Суудалдаа суун хий дэмий юмаар оролдон сууж байхад ангийн хэсэг охидын яриа тод сонсогдоно.
"Миёнд ичих нүүр байдаггүй юм байх даа?"
"хэлээд юу гэх вэ? Найз залуутай гэсэн биз дээ??"
"үнэхээр явдал суудал нь дийлдэхгүй юмаа!"
Тэдний яриаг сонирхсондоо ч тэр үү, Миёныг муулж байгаад нь уур хүрсэнд ч тэр үү багшийг хичээлийн дундуур түр гараад явах хойгуур хурдхан шиг гүйж очин юу болсон талаар лавлана.
"Та нар юу ярьж байгаа юм?"
"өө Сэён чөлөө авна гээд байсан яваагүй байсан юм уу?"
"Тиймээ, Миён яасан юм?"
"аан тэр үү? Сая Эми та хоёрыг гараад явсаны чинь дараа Миён ангиас гарахаас өмнө..."
"хурдан ярьж болохгүй байна уу?"
"ангиас гарахаасаа өмнө Бангчанд шоколад өгчихөөд 'найз нь чамд хайртай шүү' гэж хэлчихээд гараад гүйчихсэн"
"хха сүртэй юм дээ! Тэр 2 чинь их дотно шүү дээ... Ликс, Чан 2 байнга л Миёныг bestie bestie гээд л гүйгээд явж байдаг шүү дээ"
"хөөе өнөөдөр ямар өдөр гэдгийг мэднэ биз дээ?"
"ямар өдөр гэж? Даваа гариг гэж үү?"
"өөр?"
"2сарын 14... валентины өдөр юм байна шүү дээ"
"харин тэгээд яагаав! Валентинаар яадаг юм? Ай? Хайртай хүндээ шоколад өгдөг өдөр"
"Аан тийм үү? Тэгээд яахав дээ! Угаасаа найз залуугаасаа салчихсан юм чинь ямар хамаатай юм" арай ядан энэ үгсийг амнаасаа гаргахад Юна над руу өрөвдсөн мэт харна.
"хөөе Сэёнаа Миён та 2 харьцахаа больчихсон юм уу?"
"үгүй ээ яасан?"
"өмнөх цагийн цонхтой хичээл дээр найз залуутайгаа баахан зүрхтэй чат бичилцээд байсан"
"...аан тийм байх нь ээ"
"Тэгээд ч болоогүй Чанд хайртай гэж хэлчихээд кордорт гараад өөр ангийн баньдийн дугаарыг авсан гэсэн" Юна үгээ хэлж дуусав уу үгүй юу англи хэлний багш орж ирэн би бушуухан шиг суудалдаа очиж суун Чаныг ажиглана.
Тэр одоо юу бодож байгаа бол?
Миёныг л битгий бодож байгаасай...
Гуйя бурхан минь энэ удаа...
Энэ удаа миний хайртай хүнийг битгий Миёнд өгөөч дээ гуйя.
Миний амийг авсан ч болно.
Чаныг л битгий Миёнд өг!
Удалгүй хонх дугаран Миён ангид орж ирлээ.
Ядаж байхад Чан Миёны яг ард суудаг...
Уран зохиол орж байхад миний харц зөвхөн тэр хоёр луу л төвлөрнө.
Эхний хэд хэдэн удаагийн харалтан дээр тэд зүгээр сууж байсан харин...
Дөрөв дэхь удаагаа тэдэн рүү харахад Чан Миёны толгойг илэн гарыг нь илж байлаа.
"Хөөе Сэён чи уйлаад байгаа юм уу?"
"юу?"
Сая л ухаан орон хацрандаа хүрэхэд ус дусаасан мэт л байлаа.
"Аан зүгээрээ багшийн өмнөх хичээл дээр ярьж байсан зохиол санаанд ороод"
"нээрээ үнэхээр өрөвдөлтэй зохиол байсан шүү ялангуяа тэр гол дүрийн эмэгтэй үнэхээр сэтгэл өвтгөм"
Тиймээ яг над шиг өрөвдөлтэй эмэгтэй байсан...
"Эмияа миний бие тааруу байгаа болохоор би багшид хэлээд явлаа"
"мм заа болгоомжтой яваарай"
Тэгж их гуйж байхад...
Чаныг л битгий өгөөрэй гэж байхад!
Кёон Миён! Чи надад өстэй юм уу?
Дандаа л миний хайртай хүмүүсийг булаах юм.
Ахиад л!
Ахиад л булаалагчихлаа...
Би магадгүй хайр дурлалд зориулагдаагүй хүн юм болов уу?

YOU ARE READING
Crush
Romansa-Чи надад чигчий хурууны амлалт өгч чадах уу? -юу гэж амлах юм? -насан туршдаа надаас өөр эмэгтэйг хайрлахгүй гэж... чи чадах уу? БАНГЧАН??