+

288 42 6
                                    

Тэр өдрөөс хойш

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр өдрөөс хойш....

Бараг хагас жил өнгөрчээ.

Бид одоо төгсөх анги.

Үнэндээ би ч тэр, ангийхан ч тэр Бангчан, Миён хоёрыг бүгд буруугаар ойлгож байсан.

Тэд зүгээр л найзын харилцаатай.

Миён Фэликстэй шийтгэлтэй тоглоом тоглоод... тоглоомонд аз одгүй болохоороо хожигдчихсон юм байна лээ.

Харин Ликсийн Миёнд өгсөн шийтгэл нь Чанд 'хайртай шүү' гэж хэлэх байсан...

Хичээл ороод аль хэдийн 5 хоног өнгөрчихөж.

Орох хонх дугарахад багштай хамт манай сургуультай гэрээтэй зургийн студийн ажилчид орж ирнэ.

"Бүгд ширээгээ нэг тал руугаа шахчих!"

"Яах гэж?"

"ангийн хананд өлгөх зураг авах гээд байна... хурдалцгаа!"

Хөвгүүд ангийн бүх ширээг цонхон тал руу шахсны дараа бид ангийн зураг авхуулахаар зэхнэ.

Зурагчин бидний байрлалыг зааж байх хооронд Хёнжин над дээр ирэн ахиад л сээтэн хаялаа.

"Чи ерөөсөө өсөөгүй байх чинь!"

"өөрийгөө л хичээ Хёнжин!"

"наадах чинь хэний цамц юм? Надад ч томдохоор цамц өмсчихөөр чи наад цамцан дотроосоо харагдахгүй байна шүү дээ! Миний цамцыг авах уу?"

"хэрэггүй ээ, баярлалаа"

Хёнжин мөрөөр минь тэврэхэд нь гарыг нь өөрөөсөө холдуулна.

"Тийшээ очиж байраа эзэлсэн нь дээр байх!"

Бүгд байраа эзэлсэний дараа ангийн багш биднийг гүйлгэн харна.

"Чан! Маскаа ав!"

"үгүй ээ багшаа, маскаа авснаас үхсэн минь дээр"

"олон юм ярилгүй ав гэж байна шүү!"

"тэгвэл багшаа яг зураг авахад нь маскаа авчихья"

"5 тоолоход маскаа аваарай Бангчан!"

Багш 5 тоолж эхлэхэд Чан маскаа аван үсээ янзлана.

Хажууд минь сууж байсан Миён намайг гараараа нудран "Чаны маскггүй царайг нь хар даа!"

Өндөр хамар...

Өөгүй, толигор цагаан арьс...

Тийм ч зузаан биш уруулаа хааяа хааяадаа долоох нь түүнийг улам сэтгэл татам харагдуулах аж.

Энэ зүрх...

Яагаад дахиад догдлоод эхэлчихэв дээ?!

Түүнийг амралтаар мартах гэж тэгэж их хичээсэн хичээл зүтгэл минь тавхан секундэнд агаарт замхраад л алга болчихлоо!

CrushWhere stories live. Discover now