~2~

146 16 0
                                    

Эмнэлэгт ирэн шалбарсан гараа цэвэрлүүлж болгочихоод тэдэн дээр очин ахин баярласанаа хэлвэл

"Ямар ч ядаргаатай юм. Бид чамайг эмнэлэг хүргэж ирээд эмчлүүлчихсэн болохоор зүгээр л эндээс яв. Бид тийм ч их завтай хүмүүс биш." гэх нь тэр.

Хэзээ хэзээнээс ийм хүмүүст дургүй болохоор дуугүй байж чадсангүй.

-Яасан. Баян бас олны танил гэхээрээ л ийм хамраа сөхсөн байх ёстой гэж бодоо юу? Хүний талархалын үгийг сонсож, хүлээж авч сур. Тэгээд ч би хэрэггүй гээд байхад намайг авч ирсэн хүмүүс нь та нар биз дээ?!

"Холлльь... Тэгэж ярьвал хэн чамайг олны нүдэн дээр арми нарын замд садаа бол гэсэн юм? Яг ярьвал чиний ч буруу!"

-Юу!? Чи....

"Хөөе хөөе хөөе хөөе.... Одоо боль. Хусогаа чи машиндаа ороод сууж бай. Харин чи манай менежер иртэл энд байж бай... Тэр одоо ирж байгаа байх..."

хэмээн ахлагч нь болтой нэг залуу хэлэхэд л тэр Хусог гэгчтэй эхлүүлсэн дайн маань өндөрлөх шиг. Бид нэг нэгрүүгээ муухай харсаар зогсох бол удаа ч үгүй өнөөх менежер гэгч нь ирлээ.

Тэр ирсэн даруйдаа маргааныг зогсоосон залуутай ярьж байснаа надад хандан

"За тэгэхээр залуу бүсгүй минь. Чамаас болоод энэ залуучууд их том асуудалд орчих шахлаа шүү. Хэрэв Согжин чамайг эмнэлэг дагуулж ирье гэж хэлээгүй бол хэцүүхэн юм болох байлаа" гэснээ инээгээд

"Одоо асуудал эерэгээр эргэсэн болохоор бид чамайг гэрт чинь хүргэж өгөх болно. Гэхдээ чи эндэхийнх биш бололтой."

-Тийм ээ би өөр улсаас ирсэн юм.

"Ажилын шугамаар ирсэн байх. Чамайг хариуцсан хүн гэж байх л ёстой доо..."

-Тийм ээ байгаа. Энд байх хугацаанд намайг хариуцан ажиллах хүн байгаа.

"Тэр хүн рүүгээ залга. Тэгээд хурдан ирж авахыг хэлээрэй. Надад ч бас өөр нэг хүн авах ажил байгаа болохоор хурдалвал сайн байна."

Түүнийг ийн хэлэхэд нь шууд л утсаа гаргаж ирэн Кан Ми Вүн гэх дугаар луу залгалаа. Үүнтэй зэрэгцэн өөр хэн нэгнийх нь утас дуугарч эхэллээ.

Залгасан хүн минь утсаа авахад нь "Байна уу" хэмээтэл тэр гайхан утсаа тасалсанаа

"Чи арай Энжин юм биш биз?" гэх нь тэр. Би нөгөө залуус руу нэг харснаа

-Юу... Тийм ээ. Гэхдээ та чинь... тэр утсаа дээш өргөөд

"Кан Ми Вүн... BIGHIT ent-н харъяа хамтлаг BTS буюу энэ залуусын менежер. Харин чи энд солилцооны ажлаар ирсэн биздээ?"

The One I Love ( Mgl )Место, где живут истории. Откройте их для себя