~20~

71 16 0
                                    

6 сарын дараа (Heujin's POV)

Нэг мэдэхэд л нэг жил өнгөрч би ингээд явах болчихсон байна... Бүх зүйл яг л зүүд зэрэглээ шиг санагдаж байгаа боловч энэ бүхэн миний туулсан цаг хугацаа, гайхалтай дурсамж минь юм шүү дээ... Их хөгжилтэй бас их аймшигтай өдрүүд бүгд ингээд дуусч байгаад жаахан гуниглаж байгаа боловч буцаад бүх зүйл байх ёстой байрандаа орсонд талархаж байна.

Хувцасаа бүгдийг нь баглаж аваад өрөөгөө нэг тойруулан харчихаад

-Ингээд л явах цаг болчихсон болохоор... *Инээх* Энэ өрөө ингээд буцаад эзэнгүй болчих шив. Зургийг нь тарчихаад гэртээ очоод өрөөгөө яг ингэж завсарлавал их гоё байх юм шиг байна. 

Гэсээр утсаа гаргаж ирээд зургийг нь олонтаа дарж аваад доош буухад зөвхөн Ким туслах менежер л намайг хүлээж байсанд гуниглаж орхив. Ким туслах менежер над руу мишээгээд

"За Хэжинаа бэлэн үү? Явцгаах уу?" үүнд нь би зүгээр л толгой дохичхоод байшинг бүхэлд нь нэг тойруулж харчихаад

-Ингээд явъя даа.

Онгоцонд суусан даруйдаа нүдээ даран дотроо мэгшин уйлах бөгөөд юунд ч юм ямар нэг зүйлд их харамсаж байлаа. Уйлаад л уйлаад л. Би яаг яачихаад байгаагаа ойлгохгүй байгаа боловч өөрийн эрхгүй гараад байгаа нулимсыг яалтай.

______________________________

Сэрүүлэг чангаар дуугарахад нойрмог дэлбэрсэн амьтан босож ирэх бөгөөд нүдээ нухласаар ариун црийн өрөөнд орлоо. Хурдхан бүх зүйлээ жигдэлсээр 20 минутын дараа л гэхэд гарахад бэлэн болсон байлаа. Том чихэвч зүүн дууны цуглуулга тавин сонсохдоо өөрийн эрхгүй инээмсгэлэх нь уламжлал болсон мэт.

Дуртай кофе шопдоо ороод дуртай кофегаа аваад ажлынхаа зүг алхахдаа өөртөө итгэх итгэл гэдэг зүйл намайг бүрхэн авч байлаа. Өндрөөс өндөр барилга руу ороход Үүлээ над руу далласаар

"Зураглаач Энхжин хүрээд ирэв үү дээ? Аливаа хурдан хүрээд ир."

-За захирлаа, ямар хэргээр дуудсан юм бол?

"Боль л доо. Чамайг ингэж дуудахаар сонин байна шүү."

-Юу вэ? Одоо болтол энэ албан тушаалдаа дасаагүй юм уу?

"Үгүй л дээ... Гэхдээ бусад маань хичнээн тэгэж дуудсан ч би зүгээр байдаг мөртлөө чамайг хэлэхээр л сонин санагдаад байх юм."

-Бурхан минь, Үүлээ... Гэхдээ ах яагаад Одыг сонгоогүй юм бол? Би үнэхээр Одыг л захирал болгох байх гэсэн чинь чамайг сонгочихсонд их гайхаж бас их гунигласан шүү...

The One I Love ( Mgl )Donde viven las historias. Descúbrelo ahora