~3~

125 17 0
                                    

Их удаан явсаны эцэст нэг томоохон Хаусын урд ирж зогсон дотогш ороод

"Юуны түрүүнд чи энд амьдрана. Бас эхний ээлжинд чи зураглаач биш судлаачаар ажиллах болно. Учрыг нь чи мэднэ гэж найдаж байна."

-Би энэ хүмүүсийн тухай мэдэхгүй болохоор тэр үү?

"Тийм ээ. Чиний өрөө 2 давхарт байгаа. Харин ажлын төлөвлөгөө болон бусад зүйлсийг ширээн дээр чинь тавьсан байгаа."

-Тэгвэл би өрөөндөө орлоо.

"Тэг дээ... Маргааш чиний хувьд их хүнд өдөр болох байх. Тиймээс эртхэн амраад ав даа... Чиний өрөө хамгийн сүүлийн хаалга"

Би хариу ч хэлэлгүй шуудхан л өрөөндөө орж ирээд алмайрч орхив. Хэзээ ч ийм сайхан өрөө харж байгаагүй болохор ч тэр үү нэг л тухтай санагдаж шууд л зөөлөн орон дээрээ үсрэн хэвтээд маргааш ямархуу өдөр байх бол... хэмээх бодол толгойд минь эргэлдэж удалгүй бүлээн зүүд намайг бүрхэн авлаа. 

__________

Time Skip
____

Тайван гэгч нь унтаж, зүүдэндээ умбан юуг ч мэдэхгүйгээр бөх гэгч нь унтсан байх бөгөөд хаалгыг минь хэн нэгэн хүчтэй тогших үед л нойр минь надаас холдов. Би нойрмог хоолойгоор

-Хэн бэ...

"Чи хэтэрхий их унтаад байгаа юм биш үү?"

-Ээжээ... ахиад гучхан минут л унтчихъя...? хэмээгээд ахин унтах гэтэл хаалгыг минь дахиад чангаар цохих үед хурдхан орноосоо хөндийрөөд эргэн тойрноо ажиглаж байгаад аль хэдийн Солонгос улсад ирсэнээ саналаа.

Хаалгаа онгойлгон урд минь бухимдсан нэгнийг хараад тоомжиргүйхэн

-Юу гээв?

"Юу? Юу гэж... Чи өөрийгөө 13 цаг хүртэл унтсанаа мэдэж байна уу" хэмээн цагаа заасаар хэлэхэд нь би түүний гарыг өөрлүүгээ татан бугуйн цагийг нь хархад шууд л амаа даран

-Би хэзээ ийм их унтсан билээ?

"Юу гээд амандаа бувтнаад байгаа юм?"

-Юу ч биш дээ... Ингэхэд юу болсон юм?

"Өглөөний хоолоо идэхээр бууж ирэхгүй байсан болохоор чинь хоолыг чинь аваад ирсэн. Их ядарсан байх."

-Баярлалаа. Ингэхэд багийн бусад гишүүд хаана байгаа юм. Их чимээгүй байх чинь...

"Тэд их ядарсан болохор өрөө өрөөндөө байгаа. Юу хийж байгааг нь мэдэхгүй ч дуртай зүйлсээ хийж байгаа байх."

The One I Love ( Mgl )Où les histoires vivent. Découvrez maintenant