~9~

101 14 0
                                    

Түүнээс харц буруулан хурхан өвөр дээрээс нь босоод хувцасаа гөвөн

-Юу... Баярлалаа. хэмээн чихнийхээ араар үсээ хийн балмагдан зогстол тэр нэг урт амьсгаа аваад

"Бурхан минь үнхэлцэг харагчих дөхлөө. Болгоомжтой бай! Гэмтчихвэл хэн хариуулагийг нь хүлээх юм?" Хэмээн уцаартайгаар хэлэх бөгөөд саяхан л савлаад байсан зүрх минь удааширч нулимс минь гарах гэж яарах үед би дээшээ харан санаа алдчихаад

-Ийм байдалд оруулсан нь хэн билээ дээ? Би баярлалаа гэсэн. Өөр хэлэх зүйл байхгүй болохоор би явж бэлтгэлээ хийлээ хэмээн ширүүхэн хэлээд явлаа.

Тэр хайрцган дээрээс унасан нь миний буруу ч гэлээ намайг барьж авчихаад зүгээр үү? гээд асуучхаар юу нь болохгүй байгаа юм бэ? Яагххд би түүнд ингэж гоморхож уурлаад байгаагаа мэдэхгүй юм. Гэхдээ арай хэтэрхий юм. Новш гэж түүнийг хармааргүй байна

Уурлаж гомдсон амьтан бэлтгэлийн өрөөн орж ирээд шууд л өөртэйгөө баахан ярьж байгаад талбайн голд дээш харан хэвтээд нүдэн дээрээ гараа тавиад хэсэг чимээгүй хэвтэж өөрийн толгойд байх бодлжудаа цэгцлэнэ. Солонгост ирсэнээсээ хойш толгой минь 360*С эргэчхээд энэ сонин хачин зүйлсийг бодоод байгаа байх л даа. Энэ чинь би биш шүү дээ.

Би одоо дахиж ийм зүйл бодохгүй ээ. Үгүй ээ үгүй. Би ажлаа хийж ахиад 11 сар л тэсчихвэл гэртээ харина. Амьдрал минь хэтэрхий өрөвдөлтэй юм шиг санагдаад үхэх нь ээ.

________________

Шөнөжин бодол болсоор байгаад тэр чигтээ бэлтгэлийн зааланд унтчихсанаа саяхан нүүрэн дээр минь туссан нарнаас болоод мэдлээ. Эргэн тойрноо ажиглан байж байснаа дээш суниан босоод хэдийд унтсанаа бодон сууж байхдаа өвөр дээр минь байх даавууг харан гайхаж орхив.

-Юу бил ээ? Би нөмөрчхөөд унтсан юм байх даа? Архи уучихсан хүн шиг... Өөрийнхөө юу хмйснийг ч мэдэхээ байчихсан байна.

гэж өөртэйгөө ярьчихаад хувцасаа солихоор бостол хаалга дуугаран олон хүмүүсийн нэгэнтэйгээ ярих чимээ сонсогдох бөгөөд би залуусыг ирчихсэн юм байна хэмээн бодоод толгойгоо гилжийлгэн суутал гаднаа танихгүй таван эр орж ирэх нь тэр. Би гайхаж балмагдахын дундуур нүдээ цавчин суутал тэд намайг хараад шууд л байсан газраа зогслоо.

-Ю...юу- та нар х-хэн бэ?

"Сү-сүбинаа... Гү ах руу залгаарай- хурдал" айсан шинжтэй хэлсэн түүний үгийг нь гайхан харж байтал тэд худлаа инээмсгэлэн

The One I Love ( Mgl )Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ