~28~

48 11 3
                                    

Another's POV:

"Би түүнийг хүргээд өгчих болохоор чи эндээ сайхан амар даа..."

"Болно гэж үү? За яахав тэгвэл чи түүнийг болгоомжтой гэгч нь хүргэж өгчихөөд болгоомжтой хариарай"

"Тэгнэ ээ. Ингэхэд Бекхюн?"

"За?"

"Би Хэжиний тухай бодож байна л даа. Би түүнийг өөрийн болгох боломж байгаа болов уу?"

"Би мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бидэнд түүнийг өмчлөх эрх байхгүй. Үнэндээ... Би түүнийг ингээд миний дүү болчихно чинээ санаж байсангүй."

"Би ч гэсэн ийм зүйл болчихно гэж санасангүй. Гэхдээ энэ надад ашигтай. Учир нь би одоо түүнийг өөртөө дурлуулж болохоор болсон болохоор"

"Хөөе өөдгүй байна шүү, Хусог"

"За яахав. Гэхдээ л тэр одоо чамаас хамаарахгүй нэгэн болсон"

"Чи буруу ярьж байна. Хэрэв чи түүнтэй үерхвэл чи миний дүү болно гэсэн үг."

"Байз... Нээрээ тийм юм байна. Ксс... Хэжинтэй үерхэхээ больдог юм бил үү?"

"Хөөе хөөе! Түүнийг гомдоовол би чамайг болгож тавина шүү!"

"Бурхан минь. Би бараг түүнтэй үерхээгүй байж зодуулчихав уу?"

"Бараг л"

Хусог, Бекхюн хоёр ийн инээлдэн суух бол энэ яриаг нь таслан Хэжин хүрч ирээд

-Юу вэ? Хэн нь хэнийгээ болгож тавина гэж?

"Ү-Үгүй ээ. Бид зүгээр л наргиж байлаа. Хэжинаа, чамайг Хусог хүргэж өгнө. Харин би энд хононо."

Үүнд нь Хэжин тэдэн рүү нэг нэгээр ээлжлэн харсаар

-Та хоёр ямар нэг бүтэхгүй зүйл төлөвсөн бол яахав?

"Надад итгэж болно оо, дүү минь"

-Чамайг хэлсэн чинь бүр итгэмээргүй санагдчихлаа гээч... Алив Хусог намайг хурдан хүргээд өг.

"Тэгье ээ. Бид ингээд явлаа. Сайхан амраарай?"

"За болгоомжтой явцгаагаарай? Хэжинаа очоод залгаарай"

-Хэрэггүй ээ. Эрт унтаж амар

________________________

Хусог өөрийнхөө машинд Хэжинийг урин тэд хамтаа явах бөгөөд машинд аниргүй байдал эзлэн авах мэт чимээгүй байв. Гагцхүү зам дээр хурдлах машины чимээ л дуугарав аж.

Хусог нэг гараараа жолоогоо атгажээ. Харин нөгөө гар нь ямар нэг зүйл хүлээх мэт сул байх аж. Тэр хаяа хаяа Хэжин рүү харах бөгөөд нүүрэнд нь баясал тодорсон харагдана. Харин Хэжин ямар ч үйл хөдлөл хийлгүй урд нь зурайх замыг л ажиглан явна.

The One I Love ( Mgl )Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon