~22~

60 13 0
                                    

-Ху-Хусог?

"Хэжин? Чи энд юу хийж байгаа юм?"

-Нөгөө... Хоол, харин чи...?

гээд түүн рүү хуруугаараа заатал тэр өөр лүүгээ заагаад дараа нь арагш зааснаа

"Үдэшлэг..."

-Аан. Энд болж байсан байх нь ээ...

"Мнн." бидний дунд бяцхан чимээгүй байдал үүсэх бөгөөд учраа олохгүй хэсэг зогсож байтал Юүна Хусогийг чанга дуудсаар өрөөнөөс цухуйхад би сандарсандаа түүнийг татан ханны араар оров.

Хажуу тийш харан түүний цааш далд орохыг харчихаад түүн рүү харахдаа түүний хувцаснаас нь чангаар зуурч хайш яайш болгосноо хараад түргэн гараа аваад

-Юу... Уучлаарай.гэж хэлээд явах гэтэл тэр намайг татах бөгөөд энэ удаад Бекхюн гарч ирж байсан нь тэр байлаа. Тэр өрөөнөөс гарсаныхаа дараа утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгах аж.

-Бурхан минь! Утас, утас!

гэсээр утсаа хурдхан гаргаж ирэх бол үүнтэй зэрэгцэн утас минь дуугарч эхлэв. Би хурдхан тасалж орхиод Хусогыг дагуулсаар хоол идэх өрөөндөө орж ирэв.

Би суудалд биеэ суллан суугаад

-Бурхан минь. Зүрх хагарах шахлаа.

уулга алдан ийн хэлвэл Хусог үүдэнд сууж болох эсэхээ мэдэхгүй тээнэглэзэн зогсохыг харав. Би байрлалаа засаад

-Чи суухгүй юм уу? Ядаж Бекхюныг орох хүртэл нь?

"Тэгье ээ... Ингэхэд чи ганцаараа хооллох гэж байсан юм уу?"

-Мэдээж. Өөр хэнтэй гэж?

"Магадгүй хэн нэгэнтэй. Ажлын хамтрагч ч юм уу?"

-Гэртээ ганцаараа байгаа бооохоор хоол хийхээр залхуу хүрээд байсан юм. Тэгээд л...

Тэр ширээн дээрх хоолнуудыг хараад уулга алдан

"Бурхан минь Хэжин! Чи яг л өмнөх шигээ гахай шиг иддэг хэвээрээ юм уу? Бурхан минь! Бекхюн чамайг хооллоход хэчнээн их мөнгө үрдэг бол?"

-Бурхан минь! Больж үз. Их иддэг хүн угаасаа чийрэг байдаг юм мэдэв үү?

"Өө тийм үү? Би их идвэл таргална гэдэг үг л мэдэх юм байна"

-Юу? Энэ муу чинь...!

Хусог яг л өмнөх шигээ чанга чанга инээхэд нь би өөрийн эрхгүй мишээл тордуулсан байгаагаа тэр миний нүд рүү цоо ширтэх тэр үед л анзаарав. Яагаад ч юм урууланд минь тодорсон тэр мишээл алга болж, би түүнээс харцаа салгах ёстой гэж бодсон боловч бүтлийг эс олно.

The One I Love ( Mgl )Where stories live. Discover now