~11~

96 16 0
                                    

Алтан наран манддагаараа мандаж, ахин нэг өглөө ирвээ гэж. Гэхдээ энэ улсад ирсэн өдрөөс өөр нь би хэн нэгний тэвэрт сэрсэн юм. Тэр Бён Бекхюн гэдэг хүн миний бодож байгаа шиг тийм муу хүн гэх бодлоос өөр ч юм шиг. Магадгүй би түүнийг... Би юу бодоод байна аа. Энэ хүн бол гадаад хүн шүү дээ. Өөрийг минь бүрхээд байсан сонин бодлуудаасаа салан түүнээс аяархан холдоод гал тогооны өрөөг зорьлоо.

"Бурхан минь. Хэжин- Биш ээ Энхжин минь чи одоо юугаа л бодоод байна даа?" хэмээн өөртэйгөө ярьсаар өглөөний хоол хийн зогсохдоо ардаа ирсэн байх нэгнийг мэдэлгүй эргэж харахдаа мөргөж орхих бөгөөд мөргөсөн хүчиндээ арагш болоод духаа барин

-Яаая... Өвдөж байна.

"Замаа харж мэдэхгүй эмэгтэй юм аа?" сонссон хоолойндоо эргэлзэн дээш харвал

-Ху-Хусог...

"Яасан? Хүн мөргөсөн юм бол уучлал гуйж болдоггүй юм уу?"

-Та нар хэзээ ирсэн юм?

"Дөнгөж сая л ирлээ шд. Яасан биднийг байхгүйд хэрэг хийсэн болоод ингэж сүр бадруулаад байгаа юм уу?"

-А-Аан үгүй ээ үгүй. Яалаа гэж... Та нарыг гэнэт хүрээд ирсэн чинь гайхаад...

хэмээн хэлээд яах учраа олохгүй зогсож байтал Жонгүүг болон бусад залуус дуу шуутайхан орж ирэв. 'Түүнийг яагаад ингээд түрүүлээд ороод ирсэнийг мэдэхгүй юм."

-!!! Өө та нар -Та нар хүрээд ирээ юу? Тоглолт амжилттай юу?

Түүнээс зайлс хийн ингэж хэлэн цааш явахдаа тэдний хэлэх үгийг ойлгоогүй ч ойлгосон юм шиг царайлан толгой дохино. Харин гэнэтхэн л энэ байдлыг эвдэн Бекхюн толгой барин ёолсоор босож ирэх бөгөөд тэднийг хараад

"Хөөх. Та нар ирчихжээ. Сайн явцгааж ирсэн үү?" гэж тоомжиргүй хэлэхэд нь тэд нэг хэсэг гайхаж байснаа ухаан орсон аятай буцаад инээлдэн болсон хөгжилтэй зүйлсийг ярьж өгнө. Гагцхүү нэг хүн л над руу сонин харсаар суух бөгөөд нэг л ойлгомжгүй асуулт асууж байгаа царай гаргана.

 Гагцхүү нэг хүн л над руу сонин харсаар суух бөгөөд нэг л ойлгомжгүй асуулт асууж байгаа царай гаргана

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
The One I Love ( Mgl )Donde viven las historias. Descúbrelo ahora