~33~

45 10 1
                                    

Нэг л  мэдэхэд өглөөний 10 цаг болсон байх бөгөөд өрөөний хаалгыг хэн нэгэн зогсолтгүй нүднэ. Бас би буйдан дээр биш орон дээрээ хэвтэж байгаагаа саяхан л анзаарлаа. Өчигдөрхөн л их ажлын ард гарсан би хэтэрхий их ядарсандаа шөнө яаж өрөөндөө орж ирсэнээ ч үл мэднэ. Яг л уучихсан хүн шиг.

Хаалган дээрээ ирэн нээхдээ хэн нэгний тэвдэж сандарсан царайтай тулгарав.

-Жонгүүг юу болоо вэ? Чи чинь яагаад ингэж амьсгаадчихсан байгаа юм?

"Тайлбарлах цаг алга аа. Маш том асуудал гарсан болохоор бид хурдлах хэрэгтэй. "

-Хүлээ... Юу? Том гэнэ ээ? Нэг шөнийн дотор том асуудал үүсэх ямар нэг шалтгаан гарна гэж үү? Байж боломгүй юм.

"Юу ч гэсэн эхлээд бид очих ёстой. Манай хэд биднийг арын хаалга дээр хүлээж байгаа. Танд өөрийн гэсэн авах юм энд байхгүй гэж бодож байна."

-Тэгвэл хурдхан явцгаая.

Жонгүүг намайг чирсээр гүйх бол том буудлын арын хаалга дээр ирэхэд залуус машин дотроо биднийг хүлээн зогсож байх нь тэр. Гэхдээ нэгээс бусад нь...

-Хусог хаана байна?

"Тайлбарлахад их төвөгтэй асуудал болоод байна аа. Тийм болохоор юуны түрүүнд бид аюулгүй газар очих хэрэгтэй. Алив хөдлөөрэй..."

-Хөөе хөөе хөөе! Түр хүлээ. Хусогийг орхиод явах гэж байгаа хэрэг үү? Түүнийн иртэл бид хөдлөхгүй.

"Хэжин. Сайн сонс. Бид маш аюултай байдалд байна. Маш том аюул. Хусог биднийг хамгаалах гэж байгаад... Тэр одоо энд ирэхээсээ өнгөрсөн гэж айж байна."

-Чи юу яриад байгаа юм? Солиорчихсон юм уу? Яагаад ийм хэвийн бус зүйл яриад байгаа юм? Жонгүүг чи надаар тоглоод байгаа юм уу? Намжүүн чи нэг юм хэл л дээ.

"Хэжин... Бид хичээсэн. Гэхдээ... уучлаарай.

Бид ч бас түүнд харамсаж байна..."

-Юу...

Ямар нэг зүйл сонин бас буруу байгаад толгой минь гашилна. Яг л том хавчигчаар хавчсан юм шиг өвлөж бас тэвдэнэ. Эрүүл ухаанаас сэтгэх хэрэгтэй...

-Би орж юу болоод байгааг харах хэрэгтэй.

"Болохгүй ээ. Тэд чамайг ч бас алчихна."

-Би тэгэж бодохгүй байна, Жимин.

Намайг машинаас буух гэтэл Жонгүг гараас минь бариад

"Кан ах түүнийн авах гэж орсон. Тэр утсаар бидэнтэй холбоотой байсан ч өрөөнд орсон гэж хэлсэнийх нь дараа буун дуу сонсогдсон. Бид чамайг ч бас тэр новшнуудад алдахыг хүсэхгүй байна."

The One I Love ( Mgl )Where stories live. Discover now