~Төгсгөл~

43 8 0
                                    

Бүх зүйл сансанаар минь болохгүй байгаа нь муухай санагдах ч гэлээ би сэтгэлээр унахгүй... Учир нь би чинь Энхжин шүү дээ. Хоби надтай биш өөр хэн нэгэнтэй гэрлэхээр болсон ч гэсэн би хүчтэй байх болно. Гэхдээ би анх Солонгос улсад ирэхдээ ийм зүйл болно чинээ санаагүй шүү дээ. Одоо би ахиад л өмнө нь байсан Энхжин гэх охин болмоор байна. Энгийн тайван амьдралтай хэн нэгэн.

Онгоцонд суухаараа л дуг нойрондоо дугжирчихдаг би одоо түм буман бодлуудад дарагдааг тэнгэрийн хаяаг ширтээд сууж байна. Үүлнүүд бас хажуугаар нисэх зарим шувууд. Яагаад бүх зүйл ийм гунигтай харагдаад байгаа юм бол? Би байгаагүй бол Хоби тэр бүсгүйтэйгээ гэрлэх л байсан шүү дээ. Одоо зүгээр л бүгдийг мартаад явах хэрэгтэй. Магадгүй нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөх ч юм бил үү?

Тэр өдөр надад ахин хэзээ ч мартагдахааргүй болсон боловч энэ бүхэн зүгээр л нэг дурсамж төдийхөн зүйл болсон нь харамсалтай. Нээрэн тийм л дээ. Тэр бол од шүү дээ. Би хэсэгхэн хугацаанд түүнийг өөрийн болчихсон гэж горьдож байж.

*Хаалга тогших*

"Хэжинаа чи хэр удаан өрөөнөөсөө гарахгүй ингэж байх юм бэ?"

-...

"Кан ах Хан ах хоёр чамайг байнга асууж байна. Хөөе..."

Би үүнд нь ахиад л хариу өгсөнгүй. Харин тэр оронд нь зүгээр л

"Бүгд чамд их санаа зовж байна. Ээж ч бас. Тэр өнөө орой ирнэ гэсэн шүү."

Гэж хэлчихээд л хаалганаас холдоод явчихав. Түүний энэ үгэнд нь би гэмших шиг. Үнэхээр тэр өөр хүнтэй гэрлэхээр шийдсэн бол би хориглохгүй л дээ... Жон хадагтай биш Жон Хусог өөрөө шийдсэн шийдвэр шүү дээ.

"Хэжинаа. Надтай хамт гадуур гарч жаахан зугаалах уу?"

Гэсээр Бекхюн хаалгаар шагайн хэлэхэд нь би инээмсгэлээд

-Тэгье ээ. Би удахгүй гарлаа.

Тэр хүн надад "Би гэрлэхээр болсон. Тийм болохоор түр баяртай" гэж хэлсэн. Тийм болохоор би түүнийг ахин хоргоохгүй гэж шийдсэн.

Бекхюны машинд суугаад зөөлөн сэвэлзэх салхиар сайн гэгч нь амьсгалан явах надад таалагдаж байна. Бид хэзээ ингэж явж байлаа. Би мартаж орхиж. Тэр намайг дүүгээ, би түүнийг ахаа гэдгийг мэддэггүй байх үед бид ингээд явдаг байсан шүү дээ.

Тэг гараас минь атгаад л.

-Хөөе,

"За?"

The One I Love ( Mgl )Donde viven las historias. Descúbrelo ahora