~12~

96 17 0
                                    

Another's POV;

"Хусог тоглох уу?" гэсээр Жин ах видео тоглоомныхоо гарыг барьсаар орж ирэх бөгөөд би хариуд нь толгойгоо дохиод

-Тэгье л дээ. Нөгөө л тоглодогоо тоглох уу?

"Тэгье ээ... "Жин ах  бид хоёр үргэлж тоглодог видео тоглоомоо тоглохоор өрөөнд минь байх том зурагтын өмнө суулаа. Хэсэгхэн хугацаанд өрөөг минь чимээгүй байдал бүрхэх бөгөөд энэ байдлыг эвдэн

"Ингэхэд чи ойрд үргэлж нэг зүйл бодоод суучихдаг болчихсон байна. Яг яачихсан юм."

-Мэдэхгүй ээ. Би тэгсэн гэж үү? Ха ха ха Би ойрд их олон хүнд юм бодож харагдсан бололтой.

"Мнн. Хэжин ч бас гайхчихсан явж байна лээ. Та хоёрыг хэрэлдэхгүй эвтэй байгаад баярлаж байбгаа ч жаахан сонин байна шүү. Ха ха ха"

-Өмнөх шигээ хэрэлдээд муудалцаад байж болно шд. Зүгээр л өмнө шигээ бай гээд л хэлчихвэл илүү шулуухан юм биш үү?

"Би тэгэж хэлэх гээгүй ээ, зүгээр л... Та хоёрыг эвлэрсэнд баярлаж байгаагаа хэлж байгаа юм. Аа... Ааа... Агхх хожигдчихлоо."

-Мэдэхгүй л юм. Би жаахан уйдаад байгаа болохоор буцаад өмнөх шигээ түүнтэй муудалцдаг юм бил үү гэж бодож байгаа...

"Юу? Бүтэн 2 сар хэрүүл хийчихээд одоо л нэг гайгүй болж байхад нь чи ахиад хэрүүл хийж, муудалцах гээ юу?"

-Сонирхолтой байдаг юм аа.

"Тэгэж байхаараа түүнтэй сайн найз бол. Ядаж л хэрэлдэж уралдахгүй хамт зугаац."

-Тэгдэг ч юм бил үү? Дахиад тоглох уу?

"Мэдээж. Алив..."

Магадгүй түүний хэлсэн шиг би Хэжинтэй сайн найзууд байж болох юм. Бид анх уулзсанаасаа хойш үргэлж муудалцаж, нэгнээ чадсаар өдийг хүргэсэн болохоор надад өмнөх байдал маань их таалагддаг. Хэжин. Тэр эмэгтэйг үргэлж шоглох надад зугаатай байсаар ирсэн. Бас түүнд чадуулах ч сонирхолтой байсан

Flashback

-Жонгүгаа. Тэр юунаас айдаг юм?

"Мэдэхгүй ээ. Магадгүй тэр аалз эсвэл ямар нэг шавьжнаас айдаг байх."

-Аан...

"Ингэхэд та түүгээр яах гэж байгаа юм?"

-Аан зүгээр л... Би өрөөндөө орлоо.

Жонгүгаас холдон өрөөндөө орсоныхоо дараа өөрийн бяцхан цуглуулга дотроос хорхой шиг хэлбэртэй зүйлсийг аваад тэднийгээ Хэжиний өрөөнд оруулан хөнжил доогуур нь хийчихээд гарч ирэх бөгөөд гарч ирэхдээ Хэжинтэй мөргөлдчих нь тэр.

The One I Love ( Mgl )Where stories live. Discover now