~10~

123 14 2
                                    

Өглөө болгоны наран манддагаараа мандаж, хүмүүс ажилдаа явдгаараа явах ч би гэдэг хүн гэртээ ямар нэг зүйл хийлгүй сууна. Хэдий 2 хоногийн дараа болох тоглолтонд бүжиглэх болсон боловч тайзан дээр бүжиглэхээр гарахдаа бас зураг авалтыг хийхдээ маск малгай өмсөж гарах учраас энэ хэтэрхий аюултай гэж Кан менежер хэлсэн болохоор зураг авалтуудыг төлөвлөж, төлөвлөгөөний хуудсыг зураг авалтын багийнханд өгчихөөд хийх зүйлгүй суух миний сонирхолыг гадаах хүмүүсийн орилолдох чимээ татлаа.

-Юу вэ? Энд бас ийм их чимээ шуугиан гардаг байсан юм байх даа? хэмээн өөртэйгөө ярьчихаад цонхоор шагайхдаа олон сурвалжлагч харчихсандаа балмагдаж доош хурдан суугаад юу хийхээ бодлоо.

-Бурхан минь одоо энэ л дутаж дээ.

Another's POV:

Яагаад ч юм түүнийг хармаар болоод байгаа энэ нүдээ би яалтай. Бас харах тоолондоо л догдлоод байдаг болсон энэ сэтгэлээ яах ч билээ. Хэзээ ч юм нэг л өдөр амьдралд минь ороод ирсэн тэр бүсгүй улам л сонирхолыг минь татаж байгаа нь хачин.

Төдийгөөс өдийг хүртэл тэр бүсгүйтэй холбоотой байх гэж их хичээсэн ч олон хүмүүсийн анхаарлыг татчихна гэж яахан мэдэх билээ.

Өөртэйгөө ярилцах энэхэн агшинг минь хаалгаар орж ирсэн нэгэн таслаж орхив

"Хөөе Бён Бекхюн. Чи ч будлианы эзэн юм аа?"

-Бурхан минь. Энэ хүнийг дээ. А- ингэхэд цуу яриа намжих юм шиг байна уу?

"Улам л нэмэндээд одоо бүр маш олон хуурамч зургууд интернэтэд тавигдсан байна лээ. Ингэхэд энэ удаад хэн юм?"

-Э-энэ удаад гэж би олон удаа ийм цуурхал тараасан гэж үү? Өмнөх удаад Сон А байсныг бид бүгд мэдэж байгаа. Тэглээ ч Сон А чинь миний дүү шүү дээ. Дүү.

"Дүү гэнэ шүү. Бурхан минь. Тэгээд хэн юм?"

-Т-тэр үед зураглаач хийж байсан Хэжин гээд гадаад бүсгүй. Тэр.

"Хөөе. Бён Бекхюн. Чи ч үнэхээр хараа сайтай юм аа. Аан арай нөгөө Чанёолтой хамт гараад явдаг өдөр ийм зүйл болсон юм өиш биз?"

-Магадгүй ээ. Гэхдээ хэзээдээ тэр зургийг дарчихдаг байна аа?

"Бек. Ингэхэд чи энэ завшааныг ашиглаад түүнтэй сурталчилгаанд тоглох юм уу? Түүний галбир нь их сайхан юм билээ шүү."

-Хөөе хөөе амаа мэдээрэй Ду Кён Сү. Тэр чинь миний эмэгтэй. Аль хэдийн та нар түүний гадаад гоо үзэсгэлэнг харчихсан бололтой. Гэхдээ та нар түүний дотоод гоо сайхныг харж чадахгүй нь харамсалтай шүү харамсалтай...

The One I Love ( Mgl )Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang