~1~

286 17 0
                                    

Нарны хурц гэрэл хөшигний завсраар шурган нүдийг минь гялбуулах үед л нойр гэдэг зүйл надаас холдон одох шиг болов.

Хэдийгээр ажил минь манайхаас хол ч гэлээ би ажилдаа их дуртай.

Өглөө бүр эртлэн босож үргэлж ордог кофе шопдоо орон дуртай кофегоо аван уугаад ажил руугаа алхлаа.
_____________________________

Өндөрт сүндэрлэх томоос том барилга руу ороход танил уур амьсгал хүлээн авах бөгөөд урт ширээний ард суух эмэгтэй бидэн рүү инээмсэглэн

"Өглөөний мэнд!"

-Өглөөний мэнд Үүлээ... Ажлаар юу байна даа? 

"Солилцооны ажил ирсэн гэж сонссон. Гэхдээ өмнөх жилүүдээс өөр нь энэ удаад явах хүн нь сонгогдчихсон гэж дуулсан"

-Хөөх гайхалтай. Гэхдээ энэ жил хаашаа явах юм бол?

"Солонгос гэж сонссон юм байна. Их азтай хүн нь явах байх даа?"

-Солонгос улс уу? Юу нь тийм гоё гэж? Миний бодлоор Солонгос биш Тайланд эсвэл Канад эсвэл бүр Сингапур байвал гоё.

"Хөөе! Энэ мэдрэмжгүй хүүхнийг дээ. Чи Солонгос улсын BTS хамтлаг гэж сонсоогүй гэж үү?"

-Ямар юм аа? Арай нөгөө интернэтээр яваад байдаг хүүхэн шиг эрэгтэйчүүдийг яриад байна уу?

"Ёстой нэг. Энэ эмэгтэйн ярьж байгааг нь дээ. Тэр хүмүүс чамайг ийм зүйл яриад явж байгааг мэдвэл чи удалгүй шууд л шоронд орох байх..."

-Магадгүй тэр хүмүүс чинь өөрсдийгөө их юманд бодсон их зантай хүмүүс байдаг байлгүй дээ...

"Больж үз... Манай BTS хамтлагийнхан чинь их сайхан сэтгэлтэй тусч энэрэнгүй хүмүүс байдаг юм шдээ. Би чинь тэдний жинхэнэ шүтэн бишрэгч байхгүй юу... Нэг ёсондоо Арми нь байхгүй юу-"

-Хөөх хөөх... Үүлээ- Зүгээр захиралд хэлээд чи Солонгос руу туршлага солилцоонд нь яв

"Тэгдэг ч юм бил үү- Заа захирлаа...?"

"Зураглаачдийн хэлтэсийн дарга Энхжин ажилдаа ирсэн үү?"

"Тийм ээ захиралаа. Тэр ирчихсэн."

"Түүнийг миний өрөөнд ороод ир гэж хэлээд өгөөрэй"

"Ойлголоо...- За сонссон уу Хурдан яв."

-Заа за ойлголоо...

Захиралын өрөөнд ороход тэр чухал дуудлагатай байгаа болтой Англи хэлээр хэн нэгэнтэй ярилцах бөгөөд намайг орж ирээд суухыг дохилоо. Би өрөөнд орон суугаад түүнийг ярьж дуусахыг хүлээн суухдаа саяхан хийх болсон зураг авалтын төлөвлөгөөг харан сууж байтал тэр эсрэг талыг суудал дээр суугаад

The One I Love ( Mgl )Where stories live. Discover now