"Ааваа энэ таны захисан зүйл" гэж хэлэх ахлах сургуулийн дүрэмт хувцастай хүү гэрийн гадаа цай ууцгаах зочдын өмнө зогсоод бичиг цаасыг ширээн дээр нь тавиад хойш харан сургуулын зүг алхах бол аавынх нь хажууд суух эрхэм "Хүлээгээрэй! Чамайг хэн гэдэг юм" гээд сандлаасаа босно.Хүү эргэж хараад аав руугаа харах бол түүний хажууд зогсох царайлаг залуу инээмсэглэн өнөөх асуултаа давтан "Надад нэрээ хэлээч" гэх нь тэр.
Хүү инээмсэглэн "Намайг Жимин гэдэг" гэж хэлээд хойш харан гүйх бол түүнийг ирсэн цагаас эхлээд харц салгалгүй ширтэж байсан залуу хүйтэн инээмсэглэл тодруулсаар хоцорно.
Хэдэн өдрийн дараа Пак захирал хүүгээ дагуулан Жон захирлынд зочлон цай уусан юм. Түүний аав өглөөнөөс хойш баргар царайлсан бөгөөд Жиминыг энд авчрахдаа юу ч дуугараагүй юм. Жимин буйдан дээр суун ширээн дээр өрж тавьсан олон янзын чихэрнээс авч идэх бол аав нь аягатай цайгаа нэг балгалан ширээн дээр тавиад "Тэгвэл би ингээд явъя даа" гэж хэлээд буйдангаас босно.
Жимин ч мөн даган босох гэтэл аав нь "Чи эндээ үлд" гэх учир битүүлэг үгийг амнаасаа урсгаж орхих нь тэр. Юу ч ойлгоогүй Жимин аав руугаа асуулт ирсэн харцаар ширтэх бол түүний аав "Чи одооноос энд амьдрах болно. Энэ чиний гэр болсон" гэх утгагүй өгүүлбэрийг түүнд хэлнэ.
Энэ бүхнийг сонсож байсан Жонгүг таатайн аргагүй мишээн босоод "Тэгвэл Пак захирал энгээд явсан нь дээр байх" гээд хаалганы зүг заана.
Жимин одоо ч юу болоод байгааг ойлголгүй босох гэтэл Жонгүг "Сууж бай" гэв.
Пак захирал Жонгүгын хэлсэн үгэнд толгой дохиод гарах хаалганы зүг яаран алхах бол Жимин яахаа мэдэлгүй түүн рүү харна.
Жонгүг буцан буйдан налж суугаад Жиминд хэдэн үг хэлэх бол хүү сонссон зүйлдээ ч итгэлгүй аавынхаа зүг рүү хамаг хурдаараа гүйх нь тэр.Хаалга аль хэдийн цоожлогдсон байх бөгөөд Жимин дэмий л шилэн хаалгыг нүдэж онгойлгохыг шаардана. Аавыгаа эргэж ч харалгүй төрсөн хүүгээ танихгүй газар үлдээгээд явсанд итгэж өгөлгүй нулимс дуслуулна. Эцэст нь Пак захирлын бараа тасрахад Жимин газарт сөгдөн мэгшиж байх нь тэр.
Жиминыг хэнээс ч юм аврал ирэн суллахыг шаардаж байгааг харсан Жонгүгын бах тав хангагдаж түүнийг хайрлах сэдэл нь илүү оргилно.
Жонгүг хүүгийн дэргэд очин
"Миний хайрт болон үүрд амьдраарай" гэж чихэнд нь шивнэх бол Жимин түүнээс зайгаа барина.Жимин өвдөг сөгдөн гараа хавсруулан гуйгаад "Аавыг минь намайг ирээд ав гээд хэлээд өгөөч. Гуйя би томоотой байна аа" гэх бол Жонгүг аль хэдийн залхсан байртай түүн рүү харна. Жонгүг хүүгийн гарнаас угз татан өөрийн хоёр давхрын унтлагын өрөөрүү чирэн явах бол Жимин зогсоо зайгүй өршөөл ирсээр түүнд чирэгдэн явна.
Хар үст огцом үйлдэл хийн Жиминыг ор луу түлхэн хэвтүүлээд энд тэндгүй үнсэж таалах бол хүү амь гуйн тийчлэнэ.
Жимин хар дарсан зүүднээсээ сэрээд эргэн тойрноо харвал сууж байсан буйдан дээрээ дуг хийснээ ойлгов. Тэгээд Жонгүгынд анх ирснээ санасандаа дэмий л өөрийгөө зүхэн царайндаа баргар төрх тодруулаад өөрийн өрөөний зүг алхана. Жимины өрөө хоёр давхарт тэдний хамтдаа унтдаг унтлагын өрөөний хажууд байдаг.
Жимин хоёр давхарт гараад хамгийн түрүүнд Аннагийн өрөөг олж хараад өөрийн эрхгүй санаа алдана. Эцэст нь охиныхоо өрөөнд зочлохоор шийдэв.
Аннагийн өрөө хоосон байх аж. Тэр ахин дураараа түүний гэх зүйлсээр оролдож орхисон байв. Жонгүг дахиад л Аннагийн эд зүйлсийг гаргаад хаячихаж. Жимин уруулаа хазлан хоосон өрөөг тойруулж хараад эцэст нь ууртайгаар нэг давхарт бууж ирээд
"ХЭН МИНИЙ ОХИНЫ ЭД ЗҮЙЛСИЙГ ХАЯ ГЭСЭН ЮМ!!! ХЭНИЙ ЗӨВШӨӨРЛӨӨР" гэж орилоход үйлчлэгч нар тал талаас бууж ирэн дэмий л газар ширтэцгээнэ.Жимин гараа зангидан "Оруулаад ир! Хаясан зүйлсээ эхнээс нь оруулж ирээд байсан байранд нь тавиад байх" гэж хэлэхэд хаалганы тэндээс
"Би хая гэж хэлсэн юм" гэх Жонгүгын хоолой сонсогдох нь тэр.Жимин эргэж харан хөмсөг зангидах бол Жонгүг ямар ч царайны хувиралгүй "Анна аль хэдийн үхчихсэн байхад түүний эд зүйлс гэрт байх шаардлагатай гэж үү?" бугуйн цагаа тайлан хажуудаа зогсох үйлчлэгчид өгөх бол Жимин түүний хийх үйлдэл бүрийг харцаа салгалгүй ширтэнэ.
Жимин атгасан гараа улам хүчтэй атган "Би чамаас гуйсан шүү дээ. Тэр явчихсан ч эд зүйлсэд нь бидний гэх дурсамж шингэчихсэн байгаа" тэр энэ үгсийг хэлж байхдаа дэндүү гэмээр цөхөрсөн сонсогдож байсан юм.
Жонгүг үйлчлэгчийн өгсөн усыг уун Жимины дэргэдүүр өнгөрөн
"Хүсэхгүй байна. Гэртээ үхсэн охины эд зүйлс үлдээх муу ёр" гэж хэлэн Жимин рүү харна.Жимин цухалдан "Тэр чиний ч гэсэн охин! Яаж ингэж хэлж чаддаг байна аа!? Намайг түүний араас явуулахыг тэгж их хүсээд байгаа юм уу!?" гэж хэлэхэд Жонгүг уурсан түүнийг алгадаж орхих нь тэр.
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
ActionЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...