"ЭНЭХҮҮ БИЧВЭР НЬ ЭРЭГТЭЙ АЛДАРТНУУДЫГ ХООРОНД НЬ ШИПЛЭСЭН БИЧЭЭЧ МИНИЙ 100% ТӨСӨӨЛӨЛ БОЛНО. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ЭНЭ БҮХЭН ХЭЗЭЭ Ч БОЛООГҮЙ!!!!! МӨН ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ СМАТ, ХҮЧИРХИЙЛЭЛ ОРСОН ТУЛ ИЙМ ЗҮЙЛД ХЭТ ЭМЗЭГ ХҮМҮҮС УНШИХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ"‼️‼️‼️‼️‼️‼️‼️
Тэхён босоод Жиминыг буцаан авчрахыг хүссэн ч газраас хөндийрч үл чадах биендээ түүртэн арай гэж амьсгал авна. Амьсгалах бүрт нь цээжээр нь хатгуулах хэдий ч бодолд нь Жимин хөвсөөр л байсан юм.
Жимин.... Жимин...
Машин зогсоход Жимин шилтгээнд ирсэн гэдгээ ухаарав. Түүний хэзээ ч зүглэхийг хүсдэггүй газар бол энэ газар. Амьдралынхаа ихэнх өдрийг энд өнгөрүүлсэн ч хамаг сэтгэлийн шарх, зовлонг тэр энэ газарт хангалттай амссан. Түүний махан бие энд булшлагдаж үлдэх хувь тавилантай байж.
Жимин шилтгээнд хүчээр шахуу орж ирэхэд түүний төсөөлснөөр Жонгүг түүнийг инээмсэглэн угтаад
"Чамд ярих олон сонирхолтой зүйлс байгаа гэж найдая"Жонгүг бусдыгаа гар гэх дохиог өгөөд Жимины гарнаас атгаад
"Чамайг байхгүй энэ хугацаанд бидний гэр хоосон оргиод зогсохгүй би их санаа зовлоо" гээд бор үстийн хацрыг илэн "Тэгээд надаас холдоод удаагүй байж өөр эр дээр очсон гэж дууллаа. Би мэдээж итгээгүй. Тэгээд хэдэн зургаас харахад үнэхээр л үнэн байж"Жонгүг хойш эргэж харан буцаж Жимин рүү харахдаа нүдэндээ нулимстай "Би чамд ямар их итгэл хүлээлгэж байлаа. Гэтэл чи хайрыг минь даалгүй зугтааж л байдаг!
Тэр залуу чинь хараахан үхээгүй ээ" гэж шүдээ зуун хэлэхэдЖимин одоо л оюун ухаан нь сэргэж бодит байдалд эргэн ирээд "Гуйя түүнийг амьд үлдээгээч" гэж хэлэхдээ түүний өмнө өвдөг сөгдөн гараа хавсруулан гуйж байсан юм.
Жонгүг амаа даран "Чи ийм байдалд байж тэр ханхүүдаа санаа зовоод байгаа хэрэг үү!? Арай тэр залуугаа цагаан морь унаж ирээд чамайг аварна гэж санасан юм биш биздээ? Зүүднээсээ сэрж үз! Чамайг хэний өлөгчин гэдгийг сануулаад өгье" гэж хэлээд бор үстийг угз татан зоорь луу чирнэ.
Жимин энэ удаад эсэргүүцэлгүй хар үстийн эрхэнд өөрийн биеэ даатгасан юм.
Жимины хоёр гарыг хананаас бэхлэгдсэн гинжтэй холбосон байх бөгөөд Жонгүг инээвхийлэн
"Чиний ханхүү амьд хэдий ч одоо амьдын тамд зүдэрч яваа. Миний эзэмшилд дураараа хүрсэн хүнийг зохих ёсоор нь би шийтгэх болно" гэхэдЖимины нүднээс нулимс дуслан эрүүг нь даган урсахад
"Тэр зүгээр л хэн нь мэдэгдэхгүй хүн. Надад чухал хүн биш" гэж сул дуугаар хэлэхэд Жонгүг түүний нулимсыг арчаад "Шийтгэлийг чинь өгөөгүй байхад сэтгэл хөдлөлдөө автан нулимсаа гаргана гэдэг чи их өөрчлөгдөж" гэв.Жонгүг ширээн дээр өрөөстэй олон зэвсэгээс сонгож ядан нэг хутга аваад
"Энэ хөөрхөн царайг чинь сийчвэл чамд юу үлдэх юм? Надад хэлээч" гэж хэлэхдээ хар үст Жимины хацрыг дээрээс нь доошоо зүсэж байсан юм.Энэ олон жилийн хугацаанд Жонгүг бор үстийг олон удаа хэрцгийгээр тамлаж байсан. Хүссэн үедээ зодож, бэлгийн хүчирхийлэл хийж гар хөлийг нь хугалдаг байсан ч энэ удаад тэр залхан түүний гинжийг тайлсан юм. Жимин газарт унахад Жонгүг түүний үснээс зулгаан танхим руу чирээд "Бүгд гараад ир!" гэж орилоход
Үйлчлэгч нар Жонгүгын өмнө гарч ирэхдээ газарт байх Жиминыг харан гайхан яахаа мэдэлгүй бие биерүүгээ харна. Жонгүг бор үстийг гэмтээдэг гэдгийг тэд мэддэг ч хэзээ ч түмний нүдэн дээр хийдэггүй байсан юм.
Жонгүг Жимины гарыг үеэр нь барин доош бариад чанга дарахад Жимин шүд зуун тэснэ. Үйлчлэгч нар ийм байдалд урьд өмнө нь орж үзээгүй тул дэмий л доош харан бөмбөлзөнө.
Эцэст нь Жонгүг хүчтэй дарахад Жимины гар мултарсан ч тэр шүд зуун тэсэх бол энэ бүхнийг харсан эмэгтэй үйлчлэгч ухаан алдахад өндөрлөсөн юм.
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
AcciónЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...