Chapter 6 : "Миний өмч!"

273 42 4
                                    

Тансаг шилтгээнд хэдэн үеийг өнгөрөөсөн үнэт ваар хагаран ийш тийшээ үсрэхэд үйлчлэгчид яаран гарч ирээд хар үстийн өмнө толгой гудайлган бөхөлзөнө.

Залуу буйдан дээр биеэ сул тавин хойш унаад "Тэр өлөгчин хаана юу хийж яваа бол? Чи түүнийг олсон уу?" гэж сул дуугаар асуухад Жонгүгын хойноос "Бид түүний мөрийг алдалгүй хөөж байгаа" гэх хариултыг өгөн бөхийнө.

Жонгүг инээвхийлэн "Энэ бүхэн та нарын чадваргүй байдлаас үүссэн байх аа? Тарьсан бүтэлгүйтлээ цэвэрхэн цэвэрлэхгүй бол цогцос чинь ээжийн чинь орон доороос олдох болно шүү!" урдаа байх вискинээс балгалан нүдээ анина.

Эмэгтэй өндөр өсгийтөө гартаа барин урт бор үсээ намируулан Жонгүгын хажууд хэсэг зогссоноо түүний дэргэд суугаад "Хонгор минь бид удахгүй түүнийг олно доо. Тэр таны гараас хаашаа ч зугтахгүй. Би сая цагдаагийн даргаас тусламж хүсс-" бүсгүйн амыг таглан
"Амаа тат!" гэж хэлээд түүний үснээс татан өөртөө ойртуулаад "Хэтэрхий их зүйл ярих юм?"

Жонгүг бүсгүйн гуянаас дээшлэн эцэст нь эрүүнээс нь бариад
"Улайрах хэрэггүй Жиминыг зугтсанд чи л их баярлаж байгааг би мэдэж байна. Зүгээр л нэг шөнийн зугаацуулаг ч нэрээ хадгалаад миний өвөрт жарга!" гэв.

Шүршүүрт усны шор хийх чимээ зогсож Тэхён доогуураа алчуур угласаар гарч ирэхэд Жимин буйдан дээр сууж байв. Тэхён санаа алдан
"Чи ямар ч халамжгүй юм аа? Би чамайг надад өглөөний цай бэлдээд зогсож байгаа гэж бодсон юмсан" хөрөгч нээн хүнсний зүйл ширээн дээр овоолон үглэхэд

"Би тиймэрхүү зүйл хийж чадахгүй" гэж хэлээд түүнийг ширтэн том алаг нүдээ анивчуулаад "Гоймон чанаад өг" хөрөгчний хажууд байх шүүгээг гараараа заахад Тэхён жуумалзан
"Аль хэдийн ухаад үзчихсэн байх шив!"

Хэсэг хугацааны дараа залуус ширээнд сууж гоймонгоо идэх зуур Тэхён "Би чиний нэрийг одоо хүртэл мэдээгүй юм байна" гээд гоймонгоо сороход

Жимин "Зүгээр Жимин гэж дууд" 

Тэхён инээмсэглэн "Жиминаа амттай байна уу? Ах нь маргааш ч бас амттай гоймон чанаж өгөх болохоор сайн идээрэй" гэж хэлээд толгойг нь илэхээр гар сунгахад бор үст гарыг нь цохиод
"Хэн чамайг надаас ах гэж хэлсэн юм!?" гээд гартаа байх халбагаа ширээн дээр тавин түүний толгойг цохиод авав.

Тэхён толгойгоо барьсаар "Чамд багахан наргиан дутагдаад байна. Наргиж чадахгүй юм бол ядаж тоглоом дааж сур л даа"

Жимин ширэв татан "Чамд сэтгэцийн эм л дутагдаад байна! Гоймон дээр чиний шүлс тусаад байгааг харж байна уу!? Энэ заваан юмыг чинь би яаж идэх юм!" сандлаа хойш татан босоход

Тэхён "Энэ муу чинь-"

Хар хувцастай 100 гаруй хүмүүс тэдний байшинг холоос ажиглах бөгөөд хар шилтэй биерхүү залуу "Байг илрүүлэх ажил амжилттай дууслаа. Түүнийг гэрт нь буцаах цаг болж" гэж хэлэхтэй зэрэгцэн хэсэг залуус байшин руу дөхөн бусад нь байрандаа зогсоно.

Тэхён Жиминыг яаж чадахаа бодон аяга угаах зуур цонхны цаана хөлийн чимээ сонсогдож түүнийг нааш харахад хүргэв. Байшинг тойрон хэсэг хүмүүс эргэлдээд байгааг хар үст анзааран "Жимин яг одоо хүрээд ир!" гэж орилон нойтон гараа хувцсандаа арчаад бор үстийн байгаа өрөө рүү яарна.

Жимин аль хэдийн хувцсаа өмсөн
"Тэдэнд би хэрэгтэй. Чи үүнд орооцолдох хэрэггүй" гээд түүнийг орхин гарах гэтэл

Тэхён "Би чамд чамайг хамгаална гэж амласан шүү дээ" тэр энэ үгийг хэлж байхдаа тайван мөн инээмсэглэж байсан юм.

Залуус бие сэтгэл зоригоо чангалан гарах хаалгыг нээхэд тэдний таамагласнаар том биетэй олон залуус байхын хэрээр тооны хувьд ч давамгайлж байсан юм. Тэхён Жимины гараас атган "Хүнийг хүчээр зөөвөрлөн хулгайлах чинь гэмт хэрэг. Манай улсад хууль бус гэж байна!"

Эрчүүдийн хойноос нэг залуу алга ташсаар гарж ирэх бөгөөд "Залуу ноёнтон та арай хол явчхаж! Эзэн уурлахаас өмнө буцах хэрэгтэй" гээд гараа сунган инээмсэглэхэд

Жимин Тэхёны гараас чанга атган нөгөө гараараа өнөөх залуу руу  чичлэн заагаад дунд хуруу гаргав. Үүнийг харсан Тэхён бага зэрэг улайсан ч "Цагдаа дуудахаас өмнө эндээс явцгаа. Эсвэл энд ирсэндээ харамсахад хүрнэ шүү!?" хэмээн шүд зуун хэлнэ.








𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚Where stories live. Discover now