Chapter 2 : "Гал халуун зүрх"

452 54 4
                                        

Жимины хацар халуун дүүгэн хүчтэй цохиулснаас үүдэн газарт унах нь тэр. Урьдын адил түүн рүү жигшим харцаар ширтэж хацраа барин босвол "Үхэх талаар ярих гэсний хэрэггүй! Миний гэрт намайг байгаа цагт чи хэзээ ч үхэх талаар ярьж, үүний талаар бодохгүй ойлгосон уу?!" гэх Жонгүгын сүрдүүлэх янзтай үгс нэг нэгээрээ амнаас нь урсана.

Жимины зүрх уурандаа аль эсвэл гомдлоосоо болж түргэн цохилох ба тэр энэ чимээг тархиндаа сонсож байсан юм. Эцэст нь түүнийг мөрлөн хоёр давхарт байрлах өөрийн өрөөндөө орохоор дээш гарав.

Бор үст хаалгаа хүчтэй саван хаагаад шууд л газарт өвдгөө тэврэн суух бөгөөд нүдээ анихад нь урьдын авсан гэмтэл шарх нь энд тэндээс хатган шархиран өвдөх аж. Өөрийн хоёр гараа харвал үе нь аль хэдийн далийн буруу байрлалтай бороолон эдгэсэн байхыг хараад сэтгэл нь эмтрэн нулимс нь шалан дээр  дусална. Тэгээд тэр оройн дурсамж толгойд нь бууж ирэх нь тэр.

"Захирал тантай утсаар ярихыг хүсэж байна" үйлчлэгч эмэгтэй эелдгээр инээмсэглэн толины өмнө суух Жиминд утсыг өгнө. Утасны цаанаас Жонгүг догдлол тээн баяртай хоолойгоор
"Өнөө орой бизнесийн хамтрагчид манайд хоол идэх болно. Ким захирал гэр бүлээ дагуулж ирэх болохоор бэлтгэлтэй байгаарай хайрт минь!" гэж хэлэх бол Жимин ямар ч царайны хувиралгүй утсыг тасалж орхих нь тэр.

Тэгээд өрөөнөөсөө гарч бяцхан Аннагийн өрөө рүү яаран алхана. Анна уйдсан шинжтэй буддаг номоо сараачин зогсох бол Жимин энэ төрхийг нь харсны эцэст түүн рүү ойртон суугаад "Энэ уйтгартай байгаа бол чи өөр зүйл хийж болно шүү дээ." бондойсон хацар дээр нь Жимин шуудхан үнсэж орхих нь тэр.

Анна үнсүүлсэн газраа арчаад
"Заваан юм бэ!? Ааваа намайг үнсэхгүй гэж  амласан юм шиг санагдах юм!" гэж хэлээд уруулаа урагшаа цорвойлгох ажээ.

Жимин духан дээр нь зөөлөн няслаад "Ийм эгдүүтэй гүнжийг үнсэхгүй бол бурхан намайг шийтгэнэ биз" гээд охиныхоо хацар дээр дахиад нэг үнсэх нь тэр.

Анна инээмсэглэн "Жонгүг ах үүнийг будаж дуусгах ёстой гэсэн" гэж хэлэн харандаагаа барин сараачиж эхлэвэл Жимин санаа алдан "Үүнийг хоолоо идэж дуусгаад будвал ямар уу?" гэж хэлэхэд охин инээмсэглэн толгой дохино. Тэд хоёр давхрын шатнаас буун гал тогоог зорин алхах бөгөөд Жимин охины гараас хөтлөн
"Жонгүг ахыгаа ааваа гэж дуудахгүй бол тэр уурлах байх" гэв.

Жимин хагас суун охиных нь нүд рүү орох шаргал үсийг чихнийх нь хойно хийгээд "Намайг ааваа гэж дууддаг шиг ахыгаа ч бас ааваа гэвэл тэр үнэхээр их баярлана шүү" гэж хэлэн ширээний ард суулгана.

𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚Where stories live. Discover now