Солонгос улсын эрчүүд цэргийн алба хаах ёстой гэж хуульдаа заан өгсөн байдаг. Тэгвэл хамгийн нэр хүндтэй алба бол тэнгисийн цэргийн алба юм.
"Гайхалтай ийм залуу байж тагнуулын албыг хашаад дээрээс нь ахлагч цолтой төгсөж байдаг. Мань мэт орсон л бол болоо гэж бодож байхад" хэмээн тагнуулын тусгай дүрэмт хувцастай залуус руу харан санаа алдана.
Залуу тэд нар луу харцаа шилжүүлэн
"Тагнуулын дүрэмт хувцас ч сүрхий гоё харагдах юмаа. Энэ жил хоёр л ахлагч цолтой залуус төгсөж байгаа юм гэсэн" гээд бусдаасаа ялгарах цагаан тууз зүүсэн залуу руу заавал нөгөөх нь "Нөгөө нэг нь хаана байгаа юм?" гэв.
Олны дундаас өндөр тэгш нуруу царайлаг төрхтэй хар үст тэдний дэргэдүүр өнгөрөн бусад дээрээ очин зогсоход "Энэ байна. Алдарт Ким Тэхён" гэж хэлээд "Манай хүчний бахархал болсон нэгэн дээ. Гэм нь хүнтэй харилцах тал дээр муу. Эсвэл хямсгар амьтан байгаа юм." гэж хэлсний дараа ёслол эхэлж байгааг зарлав.
Эхлээд цэргийн албыг бусдаасаа манлайлан амжилттай төгссөн цөөхөн хүмүүсийг зарлаж дараа нь хамгийн нэр хүндтэй алба болох тагнуулын албаны гишүүдийг тайзан дээр урина.
Салааны захирагч үл ялиг инээмсэглэн "Анх удаа тагнуулын албыг хоёр хүн ахлагч цолтой төгсөж байна. Ким Тэхён болон, Ким Намжүүн нь Хойд Солонгостой хийсэн явган цэргийн бэлтгэлийг амжилттай удирдан мөн бусдаасаа гоц сайн байсанд хичээл зүтгэлийг нь үнэлэн ахлагч цол олгож байна" гэхэд танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс алга ташилт бэлэглэнэ.
Үнэндээ Ким Тэхён нь Хойд Солонгостой хийсэн бэлтгэлийг ганцаараа удирдан гарч болох эрсдэлийг дарсан болов ч салааны генерал эрх мэдлээ урвуулан хүүдээ цол олгосон юм. Ким Намжүүн өөрийн хүчээр цол авах бүрэн чадал амбицтай нэгэн болов ч Тэхёныг байсан цагт үргэлж 2т ордог байсан юм.
Тэд мөн хамтрагчид сайн найзууд юм.
Үйлчлэгч эмэгтэй зоорь луу сэмээрхэн орж Жиминд ус өгөх санаатай хөл тавихад харсан зүйлдээ итгээгүй юм. Жимин яг л үхсэн мэт амьд үхтэл аятай тамлуулсан байх бөгөөд түүнд ус өгөхөөр ойртох нэгэн бага зэрэг эмээнэ.
Түүнд ойртон царайг нь харвал хэрэгтэй шим тэжээл аваагүйгээс үүдэн тураалд орсон байх бөгөөд эмэгтэй гартаа байх усыг түүнд өгөх гэтэл "Эндээс гар!" гэж Жимин сул дуугаар хүчээ шавхан шивнэнэ.
Эмэгтэй сандарсандаа түүнийг орхиж зоориноос гарах бол хэсэг хугацааны дараа Жонгүгын хүмүүс ирэн түүний гарыг гинжнээс тайлан өөр өрөөнд оруулахаар үүрнэ.
Залуус Жиминыг ганцхан ороос өөр юу ч үгүй өрөөнд оруулах бөгөөд тэрхүү өрөөнд ганц ч цонх байхгүй байв. Жимины гарыг ортой гавлан нөгөө гарт нь дусал залгаад тэд өрөөнөөс гарав.
Жимин хагас ухаантай хэдий ч зүүдэндээ болоод байгаа утга учиргүй явдлыг ойлгохыг хичээнэ.
Түүний зүүдэнд Жимин тас хар далавчаа дэвэн дүүлэн нисэх болов ч бага багаар өд нь салхинд хийсэж газарт унах дөхөн асар өндрөөс унаж байхад сүрлэг цагаан далавчтай нэгэн түүнийг аварна. Тэр хүнийг Жимин сайн мэдэх ч санахгүй байх бөгөөд санахыг хүсэх үед голоор нь зурах мэт хөндүүрлэн өвдөнө.
Өөр нэг цаг хугацаа руу шилжихэд саяхан л жаргалтайгаар түүнийг аварсан нэгэн өс хонзон тээсэн харцаар түүнийг ширтэнэ. Түүний тэвэрт хэвтэх залуу цусанд будагдан ухаангүй байх бөгөөд түүний царай нэг л танил санагдана.
Жимин гараа дэлгэн харахад улаанаар будагдаж, өмссөн цагаан хувцас нь ч мөн адил хэн нэгний цусаар угаагдсан байв. Жимины толгой задрах шиг л болж зүрхэн тушаа газраа барин газарт сөгдөн өөрийн мэдэлгүй уйлж эхлэв.
Юуны учраас ингэж их өвдөөд байгаагаа яагаад уйлж өөрийгөө зүхэх болсныг Жимин санахгүй байгаа нь бүр их шаналгаж байлаа.
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
ActionЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...
