chapter 12 : "Дахин учрал"

71 15 2
                                    

"Бурхан минь тэр судсаа хазчихсан хэрэг үү!? Бушуухан дээшээ мэдэгд" сувилагч эмэгтэй түүн рүү яаран анхны тусламж үзүүлэх бол түүний туслах хар хурдаараа дээшээ мэдэгдэхээр гүйнэ.

Сувилагч "Бурхан минь бурхныг бодож амьдраач." гээд түүний зэрэмдэглэж орхисон гарыг боож байх зуур дахин амьдруулагч машин түрсээр хэдэн эмч яаран ирнэ.

Эрэгтэй эмч түүний өмссөн цамцыг хайчлан цээжинд нь иллэг хийх бол сувилагч эмэгтэй машиныг тослон бэлдэж байх нь тэр.

Цагаан өрөөний орон дээр аль хэдийн үхэлтэй золгоход бэлэн Пак Жимин хэвтэнэ. Түүний туулсан зовлонт өдрүүд энэ хүрээд дуусах нь гэтэл олон жилийн туршлагатай эмч нар түүний амийг аварч орхих нь тэр.

"Хэтэрхий их цус алдсанаас болж түүний зүрх зогсох шахлаа. Хэн түүний гавыг тайлсан юм! Буцаагаад хүл" гээд ууртайгаар сувилагч нар луу зандран орилох бол Жиминд энэ бүх зүйл хамаа байсангүй.

Яагаад амьдрал түүнээр дандаа даажигнаад байдаг юм?

Өөрийн хүссэн дээ амьдралаа дуусгаж байхад

Яагаад?

Уруул нь омголтож хуурайшсан залуугийн бор зүрхэнд яг одоо түүний туулсан гаслант амьдралын хэлхээ харагдана. Түүний ангир цээжинд үлдсэн шарх сорив зүрхэнд нь мэдрэгдэх энэ өвдөлтөөс хамаагүй дээр санагдана.

Нөгөө талд тусгай хүчинд байсан залуус аль хэдийн төлөвлөгөөгөө боловсруулж дуусгасан бөгөөд Жимины хоригдож буй шилтгээний гадна ажиглалт хийнэ.

Инү "Новш гэж Тэхён! Чи ёстой буруу хүнээрээ оролдож буруу бурхандаа тахил өргөжээ. Чи яг одоо галзуу баян хүний өмчид халдах гэж байна. Тэр чамайг амьд үлдээсэн нь их юм!" гээд барьсан дурангаараа харуулын хэрэглэх зэвсгийг харчхаад уулга алдана.

Чанёол инээмсэглэн "Би энэ харшийн эзнийг судалж үзлээ. 5 үеэрээ эд хөрөнгийн бурханд ивээгдэж, Азийн хамгийн баян гэр бүл, дэлхийн эхний 10т өрсөлддөг толгой гэр бүлийн залгамжлагчийн харш байна. Нэр нь Жон Жонгүг" гэх нь тэр.





Жонгүг асрамжийн газраас Аннатай төстэй гэсэн хүүхдүүдийн зургийг хараад "Тэд бүгдээрээ л адилхан хүүхдүүд байна. Онцгойрох нэг ч хүүхэд алга" гээд бухимдана.

Түүний харалтай суух нарийн бичиг инээмсэглэн "Та их бухимдсан харагдаж байна" гээд өндөр өсгийтөө тайлан түүний эмзэг эрхтийг оролдон "Жимины бие тэнхрээгүй болохоор та хоёр удаан нэг хөнжилд ороогүй. Тэглээ ч тэр над шиг дуулгавартай биш" гээд ёжтой инээмсэглэнэ.

Жонгүг иймэрхүү зүйлд тийм ч их таатай ханддаггүй ч түүний хэлсэн үнэн. Жимин орондоо сайн ч одоохондоо өвчтэй байгаа. Хэн тийм туранхай өвчтэй биеэс таашаал авах билээ.

"Үргэлжлүүл"

Тэхён одоо болох бүх эрсдэлтэй зүйлсийг толгойндоо бодон, төлөвлөгөө амжилттай болвол орой түүнтэй хамт байна гэж өөрийгөө тайвшруулна.

Мөн хамгийн тохиромжтой харуул хамгаалалт сулрах цагийг тэднийг хэдэн цаг ажигласны эцэст олж мэдсэн юм.

Одоо түүний хүсэх ганцхан зүйл бол Жимины аюулгүй байдал юм.
















Ёооо зааа үнэхэээээр уучлаарай 🥲
Би гэдэг хүн нээрээ бичвэр бичдэг байснаа саяхан л саналаа. Энэ бичвэрийг мартаад эхнээс нь уншаад анализ хийлээ. Түй222 ямар аймар хард бичвэр вэ. Яаж төгсгөх байснаа хүртэл мартчихсан байна лээ. Гэхдээ үргэлжлүүлбэл учиртай болно доо.

Та нар ч бас залхууралгүй эхнээс нь гүйлгээд харчхаарай 🥹❤️

Ааааан

Манай Тэхён үг дамжуулсан.

"Жиминаа миний төлөө дахиад ганцхан бүлэг хүлээчих. Чамайг ганцхан бүлгийн дараа ангир цээжиндээ энхрийлж, ирээдүйд аз жаргалтай амьдруулна"

гэж Тэхён та бүхэнд дамжуулжээ.

Күэ нээрээ дураараа золиг шүү!?❤️


𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚Where stories live. Discover now