chapter 11 "Миний гэх зүйл"

262 35 15
                                    

"Тэд бохир тоглолт хийсэн. Бид яг л тийм тоглолт хийж хариуг нь өгөх болно" гэж хэлээд орноосоо босох найзыгаа харсан тэд санаа алдана.

Тэхён орноосоо босож унтлагын өрөөний чийдэнг доош буулгахад нууц өрөө бололтой харанхуй өрөө гарч ирэх нь тэр. Найзууд нь жижиг унтлагын өрөөнөөс өөр нэг зоорь гарч ирсэнд бага зэрэг сандарсан ч түүнийг даган доошилсоор эцэст нь бүгд харсан зүйлдээ дуу алдана.

"Новш гэж залуу минь! Чи цэргийн хангамж завшчихсан юм уу!? Үүнийг чинь тагнуулынхан мэдвэл ч зүгээр өнгөрөөхгүй байх даа" хананд өлгөөтэй гар бууг харан ангайн зогсох бол саяхан урвагар царай гаргаж байсан Намжүүны нүд гэрэлтэж байв.

"Зүгээр дээ Чанёол байгаа цагт тагнуулынхан мэдэхгүй"

Эмэгтэй шилэн хоргонд байх SC-20K хараад шар үст рүү заан "Энэ миний-" түүнийг үг хэлэхээс ч өмнө шар үст ярвайн толгой сэгсрээд "Хэри гуйя бид хүүхдээ бодох хэрэгтэй! Чи энэ бууг бариагүй хэдэн жил болсон шүү дээ" цааш харан алхахад эмэгтэй хүндээр санаа алдан "Чи энэ бууг хамгийн сайн ашигладаг нь байсан шүү дээ' гэж амандаа бувтнан сүүлд хоцрон үлдэх аж.

Залуус том ширээний ард цуглан төлөвлөгөө боловсруулах бол Намжүүн хөмсгөө зангидан "Чиний төлөвлөгөөг дагавал бидний хоёр нь үхэх байлаа!" гээд ширээ цохих бол түүний эсрэг талд зогсох Инү уцаарлан "Баян айлын усан толгойт минь чамд олигтой төлөвлөгөө байгаа бол бидэнд хэлж болно шүү!?"

Намжүүн ширэв татан өөрийн бодсон зүйлсийг эхнээс нь дуустал ярих бол түүний хамтрагчид хүлээцтэй хандаж толгой дохино. Үүний эсрэг талд Инү байдгаараа мишээн "Яахав дажгүй л санаа байна" гэж хэлэн эрхий хуруугаа гозойлгоно.

"Залуусаа бид дайнд яваагүй шүү дээ!? Хүн аврах гэж явж байна" хар үстийн царай барайсаар цээжиндээ хүрэхэд аль хэдийн цус шүүрч боолт нь бохирдсон байв. Үүнийг харсан Хэри түүн дээр очин "Би боолтыг чинь солиод өгье" түүнийг түшин ойр байх сандал дээр суулгаад "Чи багадаа сар гам барих хэрэгтэй! Энэ шарх чинь цааш хүндэрвэл их л муу зүйл болно доо" гэв.

Тэхёны найзуудын танилцуулга:

Ким Намжүүн: Адил цолтой төгссөн нэг түвшний 5жил найзалсан сайн найз. Дайны тактик болон манлайлан удирдахдаа сайн.

Ча Инү: Тэнгисийн "С" бүсэд алба хааж өвлийн сургуулилтаар танилцсан ахлагч цолтой. Одоо шинэ цэргийн бэлтгэгчээр явуулын албанд ажилладаг.

Ким Хэри: Хамгийн анхны эмэгтэй залуу ахлагч цолтой явуулын тэнгисийн эмч. Бусдыгаа бодвол олон үйл ажиллагаанд оролцсон туршлагатай.

Шар үст (Хёнмин): Тэнгисийн "В" бүсэд алба хааж ахлагч цолтой төгсөн аюултай бүсэд аврах ажиллагааг удирдсан хамгийн залуу нэгэн.

Чанёол: Ямар нэгэн цэргийн алба хаагаагүй ч дэлхийн урдаа барьдаг хакер.

"Бидний аврах хүн ямархуу төрхтэй юм бэ дээ" хэмээн Чанёол ёжлол тээн Тэхён руу харахад "Жижигхэн"

"Тэгээд л болоо юу?"

"Ммм тийм"







Жимин нүдээ нээхэд цагаан өрөөнд хэвтэж байх бөгөөд түүний оюун ухаанд өөрийгөө аврах болон саяхан танилцсан залууд санаа зовох гэсэн бодлууд эргэлдэж байв. Энэ өрөөнөөс  эрүүл хөл дээрээ тогтож гарна гэдэг худлаа учраас дэмий л тааз ширтэн хэвтэнэ.

"Новш гэж Пак Жимин!? Өөрөө аюулд байж хэнд санаа зовоод байгаа юм бэ?" гэж хөмсөг зангидан гар луугаа харахад судас нь түүний анхаарлыг татна.

Эцсийн эцэст үхэхээс хойш.

Цагаан өрөөнд түгшүүрийн дохио дуугарахад хэдэн секундэд эмч сувилагч яаран орж ирээд харсан зүйлдээ түгшинэ.

"Т-тэр үхчихсэн үү?" газар дуслах Жимины цусыг харсан сувилагчийн хөл салганан эмчээс асуухад эмчийн хөлс нь цуван "Пак Жимин судсаа хазчихсан хэрэг үү!? Яаралтай дээшээ мэдэгд!" гэж хэлээд түүнд туслахаар ойртоно.









Bi udaahgu ogno geed oortoo amlatsan l ywj bgaa🥹
Tgeed bi medeed bnaa. Joohon nurshaad bnuu?

Ta nar yaaj tgsono gej bodoj bnda? Comm setgegdeld bicheerei

Happy end? Sad end?

8n partiin daraa duuslaada🩷

𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚Where stories live. Discover now