Жимин хуруугаа барин газарт суух бөгөөд өнөө шөнө хэрхэн тарчлах тухайгаа бодох төдийд л зүрх нь чичирч гар нь салганаж байв.
Жонгүг юу ч болоогүй мэт зочид дээрээ ирэн гартаа дарсаа бариад "Охин минь халуураад байгаа болохоор Жимин хажууд нь байна гээд болдоггүй. Үнэхээр уучлаарай" гэх бол зочид санаа зовнин "Орой ч болж бид ингээд явсан нь дээр биз" хэмээн буйдан дээр унтах охиноо тэврэн тэдний шилтгээнээс гарна.
Жонгүг гартаа байх дарсаа нэг амьсгаагаар ууж дуусгаад хоёр давхрын өрөөрүү гарвал Жимин орон дээр сууж байх нь тэр. Одоо ч Жонгүгын уур ассан хэвээр байсан тул түүн дээр очоод "Унталгүй хүлээж бай гэсэн үгэнд орсон байх шив!"
Жимин үг дуугаралгүй түүний юу хийхийг хүлээн суух бөгөөд Жонгүг түүнд ойртон шууд л хоолойг нь боох нь тэр. Жимин ор луу хойш унан тийчлэх бөгөөд Жонгүгын гарыг салгахын тулд гарыг нь тавиулах гэж хичээсэн ч түүний хүч хүрсэнгүй нүүр нь улайж судас нь товойно. Нүд нь харанхуйлж эхлэхэд Жонгүг түүнийг тавьж шууд л цохих нь тэр.
Ямар ч өө сэвгүй царайнд нь Жонгүгыг хүндхэн цохилт бууж орхиход Жимин атиралдан гараараа нүүрээ хааж орхивол Жонгүг зогссонгүй улам л түүнийг тарчлаахыг хүснэ.
Ямар нэгэн чимээ сонссон Анна өрөөнөөсөө гарвал энэ учир битүүлэг чимээ аав нарынх нь өрөөнөөс гарч байгааг ойлгов. Тэгээд өрөөний хаалгийг нээвэл түүнийг аймшигтай зүйл угтан авсан юм. Цагаан бүтээлэг улаан өнгөтэй болж Хар үстийн цагаан цамц Жимины цусаар будагдан харин бор үстийн царай танигдахын аргагүй болсон байв. Гэсэн хэдий ч Жонгүг бор үстийг дээр мишок шиг цохиж байгааг харсан охин хоолойн хэрээр чарлах нь тэр.
Охин орилох үед Жонгүг эргэж харвал Анна нулимстай нүдээр түүнийг ширтэх бөгөөд хар үст охин руу ойртох үед Аннагийн нулимс хацар даган урсах аж. Анна үгийн зөрөөгүй өрөөнөөс гарч Жонгүг түүний араас гараад Аннаг зогсохыг шаардана.
Анна хоёр давхрын шатаар хурдтай буух явцдаа хөл алдан шатаар доош өнхрөх бол Жонгүг байрандаа таг гацна. Охин амьсгалах төдий нэг давхарт газардаж хоёр давхраас ямар ч царайны хувиралгүй өөрийг нь ширтэх Жонгүгыг харна. Хар үст цочирдсон хэдий ч шатаар тайван буун түүний дэргэд ирээд "Сайн охин байсан юмсан. Даан ч харах ёсгүй зүйлээ харчихдаг" гэж хэлээд охины дэргэд явган суугаад "Чи намайг аав гэж дууддаггүй байсан байх аа? Хэлээч аав аа амь авар гээд"
Аннагийн нүдэнд нулимс цийлэгнэж "А-а" гэх бол Жонгүг охины аман дээр гараа тавиад
"Чшш чимээгүй удахгүй чамайг хар нөмрөг нөмөрсөн эрлэгийн илч ирж аврах болно. Би биш." гээд гараа халаасандаа хийн хоёр давхар луу гарна.Бяцхан охины сүүлийн харсан зүйл нь Жонгүгын нуруугаа харуулан жаргалтайгаар дуу аялах мөч байсан юм.
Жимин нүдээ нээвэл цагаан өрөөнд байх нь тэр. Бүх бие яс нь шархиран өвдөх ба дуу алдан өрөөг ажиглана. Цонхны хажууд Жонгүг цааш харан зогсох бөгөөд Жимины дуу алдалтаар тэр эргэж харна. Жонгүг бор үстийн хараад шууд л нулимс унагаж орхих нь Жиминыг зочирдуулж орхив.
Жонгүг түүний хажууд суун гарыг нь бариад "Чи сэргэлгүй үнэхээр их удлаа би чамайг алдчихлаа гэж ямар их айсныг мэдэх үү!? Би дахиад л үнэ цэнтэй зүйлээ алдахад ойрхон байна гэсэн бодолтой энэ хэдэн жилийг тарчилж өнгөрөөсөн" гээд Жимины гарыг атгана.
Жимин түүний яриад байгаа зүйлийг ойлгосонгүй "Хэдэн жил? Чи юу алдсан юм?" гээд хар үст рүү асуулт ирсэн харцаар харвал
Жонгүг юу ч дуугаралгүй нүднээс нь урсах нулимсаа барьж ядан "Чи дөрвөн жил ухаан ороогүй. Тэр үед Анна хүнд өвчин туссан" гэж хэлээд хоёр гараагаа нүүрээ хаан цурхиран уйлна. Энэ үгийг сонссон Жимины дотор харанхуйлж нүдэнд нь нулимс цийлэгнэн "Юу? Чи өчигдөр л намайг зодсон биш гэж үү!? Дөрвөн жил? Юугаа донгосоод байгаа юм" гэх бол Жонгүг уйлсан хэвээр байв.
Жимины хоолой арган сөөнгө хоолойгоор "Анна яасан юм бэ!? Тэр ямар өвчин тусчихсан юм? Тэр хаана байгаа юм?" гэж зогсоо зайгүй асуух бол Жонгүг "Тэр минь биднийг орхин диваажин руу явчихсан"
Энэ үгийн сонссон Жимин нүдээ анин бяцхан Аннагийн төрхийг дурсан түүнийг үхсэн гэх гэнэтийн мэдээг сонсоод түүний араас явахыг хүснэ. Тэгээд уйлж эхлэв. Удаанаар мэгшин түүнээс урсах нулимс бүхэн Аннагийн төлөө байсан юм.
"Анна... Миний сар. Аавдаа ирсэн харанхуй шөнийг гэрэлтүүлэх сар минь. Аавынхаа ертөнцийг гэрэлтүүлж дийлэлгүй явчихсан хэрэг үү!?..."
Жимин нэг сэрэхэд гэртээ байсан юм. Жонгүг өчигдөрхөн болсон аймшигт зүйл өрнөсөн өрөөг бүхэлд нь өөрчилсөн байв. Шинэ хөшиг, шинэ тавилга бүх зүйл нь шинэ. Гэвч энэ гэрт ганц л зүйл өөрчлөгдөөгүй байсан юм.
Жимин орноосоо босоогүй хэдэн долоо хоног болсон юм. Яг л хөл гараа тайруулсан юм шиг. Нэг л байрлалаар хөдлөлгүй. Энэ бүхнийг харах Жонгүгт хэцүү байсан юм. Түүний хайрт хэзээ ч байгаагүйгээр сулбайж царай алдаж түүнтэй юу ч дуугаралгүй хэдэн сар болов.
Жимин зүүдэндээ Аннаг харах бөгөөд дэндүү их баярласандаа нулимс дуслуулж түүнтэй өнгөрөөсөн хором бүрээ эргэж санана. Харин нэг л мэдэхэд түүний жаргалтай зүүд Жимин хоёр давхарт тэр шөнө болсон Жонгүгын байсан газар харин Анна гол танхим буюу өөрийн үхсэн газарт зогсож байх нь тэр. Анна амандаа "А-а" гэж хэлэх төдийд Жимин зүүднээсээ сэрэв.
Миний зүгээс өгөх өнөөдрийн бэлэг дууслаа💞
Гоё урт сэтгэгдэл бичээрэй. Мөн энэхүү бичвэрийн шиф нь виминкүүк юм шүү.
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
ActionЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...