Жимин учир битүүлэг зүүднээс тайлал олох гэж хичээсэнгүй. Энэ сарын хугацаанд Жимин чадахаараа Аннагийн үхлийн талаар судалсан ч Жонгүгын хэлсэнтэй яг таарч байсан юм. Жимин энэ гэрээс тоотой хэдэн удаа гарсан бөгөөд одоо ямар улирал болж байгааг ч тэр мэдэхгүй.
Жимин орноосоо босч хоёр давхар луу буух бөгөөд шатны бариулаас барин аажмаар доошилно. Түүнийг харсан гэрийн үйлчлэгч нар доош бөхийн түүнд мэндлэнэ.
Үйлчлэгч эмэгтэй Жимины хажууд ирээд "Та өдрийн зоогоо барих уу? Бид өрөөнд тань оруулж өгөх гэж байлаа" гэх бол Жимин түүнийг тоолгүй урд нь харагдах цэлгэр том цонх руу алхана.
"Зугтах. Тэр энэ гэрээс явж эрх чөлөөг эдлэх хэрэгтэй" гэсэн бодол түүний толгойд бага багаар сууна. Гэвч энэ эдлэнгээс гарч чадсан ч Жонгүгын хүмүүс хаа сайгүй байгаа.
Хэрвээ түүнд баригдах юм бол Жонгүг түүнийг шийтгэх нь ойлгомжтой.Мэдээж энэ гэрт ирээд насныхаа талыг өнгөрөөсөн түүнд төлөвлөгөө байсан юм. Аннаг том болсны дараа хамтдаа зугтана гэж санасан ч тэр одоо байхгүй. Жимин эргэн тойрноо нэг хараад "Аннагийн хувцас хэрэглэл хаана байгаа вэ?" гэж ойрхон зогсох үйлчлэгчээс асуухад
"Бид өнөөдөр устгалд оруулах гэж байгаа. Угаалгын өрөөний агуулхад байгаа" гээд шатны мухар луу заав. Жимин тийшээ явж эхлэхэд бусад үйлчлэгч нар түүний нүдэн доогуур татсан хөх зураас, хэрхэн турч эцсэн талаар шивнэлдэн ярьцгаана. Хэсэг хугацааны дараа Жимин гараараа дүүрэн боодолтой зүйл барин гарч ирэх бөгөөд хаалганы зүг алхана.
Үйлчлэгч нар сандралдан хэн ч түүнийг зогсоож чадсангүй гэвч хаалганы гадаа Жимины бодсоноор харуулууд байсан юм.
Буутай харуул Жиминыг гарч ирсэнд сандран "Та гарч болохгүй шүү дээ. Агаар амьсгалахыг хүсвэл хоёр давхарт гар" гэж хэлэхэд Жимин түүнийг тоосонгүй байшингийн ард талд очино. Харуулууд түүнийг дагасаар буцахыг шаардах бол Жиминд энэ тийм ч сонин байсангүй.
Эцэст нь гартаа байх Аннагийн хувцас тоглоомыг газарт шидэн харуулд "Үүнийг шатаах хэрэгтэй" гэж хэлэхэд түүн рүү гайхан зогсох харуул "Юу" гэх нь тэр.
Жимин түүн рүү эгцлэн харж "Асаагуур байгаа биздээ? Надад өг" гэж хэлвэл хүрэмнийхээ халааснаас шүдэнз гарган өгнө. Жимин үүнийг аваад нэг ширхгийг гарган авч зураад Аннагийн хувцас руу шидвэл үзүүрээс нь эхлэн хувцас шатаж эхлэв.
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
AcciónЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...