Ганцаардал, айдсыг минь хэсэгхэн зуур ч гэсэн үргээж өгсөнд баярлалаа Тэхён. Чиний л дулаан тэврэлтэнд би мансуурч сэтгэлээ дагах жамтай байж...
Жимин дээш харан хэзээ ч сэтгэлд нь мандахгүй нарыг харсны эцэст гарыг нь тавилгүй чанга атгах Тэхёныг харан инээмсэглэл тодруулаад түүнийг гарыг тавив. Тэр хэн нэгэн ялангуяа саяхан танилцсан түүнийг ээдрээтэй амьдралдаа хөл тавиулахыг хүсээгүй юм.
Энэ түүний л хувь тавилан гашуун ч гэсэн ганц хүний явах ёстой нарийн жим.
Жимин ямар нэгэн үг хэлээгүй ч Тэхён түүнийг ойлгосон юм.
Жимин эргэлзэлгүй урагшаа хараад өөрийг нь урин дуудах залуугийн зүг сэтгэл шулуудан алхах бол Тэхён дэмий л уруулаа хазлан зогсоно.Хар үст түүнтэй уулзаад удаагүй ч Жимин түүний хувьд чухал нэгэн мэт санагдаж хамгаалахыг хүссэн хүнтэй байх ямар байдгийг мэдрүүлсэн цор ганц нэгэн байсан юм.
"Би чамайг хайрлая!" зөвхөн өөртөө сонсогдохуйц хэлсэн үг түүнд сонсогдсон мэт Жимин хойш харан нүднээс нь урсах нулимсаа сул тавихад Тэхёны бие өөрийн мэдэлгүй түүн рүү тэмүүлж орхисон юм.
Тэхён боксын байрлал аваад хөл дээрээ хэд хэд үсэрсний эцэст замд нь саад болох залуусыг хэд хэдээр нь ядах юмгүй газарт унагааж байсан юм. Тэр энэ бүхнийг хийгээд дасал болсон мэт хөнгөн хөдөлж салхи шиг тогтворгүй хөдлөн чадварлагаар бултана.
Жимины өмнө бусдаасаа хэт дахин биерхүү залуу газарт байх төмрийг аваад түүн рүү дайрах бол Тэхёны хүүхэн хараа томорч бүдүүн эрийн хөдөлгөөнөөс амжилттай бултах хэдий ч түүнд нөлөөлөх цохилт өгч чадахгүй байсан юм. Эцэст нь хар үст бүдүүн эрийн хэдэн цэг рүү цохиж газарт унагаагаад Жимин рүү дөхөнө.
Бор үстийн хажууд зогсох залуу хойш нэг ухрах бол Тэхён нэг алхам урагшилж Жимины хатаж амжаагүй нулимсыг гараараа арчаад
"Би хамгаална гэж амласан! Үүнийгээ ч биелүүл-"Тэхёны толгойноос цус гарах мөчид Жимины инээмсэглэл нүүрнээс нь арчигдсан юм. Тэхён газарт унахад түүний ард байх биерхүү эр төмрөө газарт шидэн хар үстийн дээрээс дэвсэлж эхлэв. Жимин ухасхийн залууг болиулахаар хөдөлсөн ч ард нь зогсох залуу бор үстийн үснээс зулгаан машинд оруулан
"Хөдөл!" гэх тушаал буулгаад эндээс холдож эхлэв.Залуус газраас босож ирэн газарт ухаангүй хэвтэх Тэхёныг нүүр нүдгүй балбах бол Жимин машины арын суудлаас энэ бүхнийг хараад нулимс урсган "Тэднийг боль гэж хэлээч дээ! Чи тэднийг болиулж чадна ш-"
Залуу бор үст рүү хяламхийн
"Би эзэнтний доор ажиллаад их удсан ч чамд яагаад наалдаад байдгийг нь одоо л ойлголоо. Чи уйлахаараа их сэтгэл татам болдог юм байна" гээд арагш харан "Чи түүнд санаа зовох хэрэггүй дээ. Тэр үхэхгүй харин тахир дутуу л болно биз. Түүнд биш өөртөө л санаа зов!"
гэв.Жимин Тэхёны бараа тасартал машины арын цонхоор харсан бөгөөд түүнийг амьд байгаа эсэхэд эргэлзэж энэ бүхнийг болсонд өөрийгөө зүхэн харааж байсан юм.
Харанхуй шөнө оруулж байгаад сорри2 😥❤️🩹
Маргааш эрт оруулахыг бодоод уртыг бичнэ ээ!
![](https://img.wattpad.com/cover/331798545-288-k635647.jpg)
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
AzioneЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...