chapter 10: "Тэвчээр"

185 36 12
                                    

Жонгүг нүднийх нь өмнө тайван нойрсох нэгнийг энгэртээ дулаацуулж Пак Жиминыг өөрт нь сайн хандаасай гэж хүсээд олон жил өнгөрч.

Зүгээр л харамлаж түүнийг хайрладаг атал нүдний цөцгий мэт нандигнахыг хичээдэг ч бүх зүйл түүний хүслээр хэзээ ч болдоггүй.

Жон Жонгүг эгэл жирийн хосууд адил жаргалтай амьдрахы г хүсдэг ч тэр аль хэдийн Пак Жимины хувьд хар дарсан зүүд, үүрд эмээж явах буг
чөтгөр болчихсон.

Жимин хар даран сэрэхэд өрөөнд Жонгүг инээмсэглэн "Сэрэхийг чинь хүлээж байсан юм. Асрамжийн газартай холбоо барьсан" гээд үгийн зөрөөгүй түүний ортой бэхлэгдсэн гавыг салгаж эхлэхэд

"Яах юм?" гэх Жимины хоолой түүнийг зочирдуулж орхисон юм.

"Би Анна шиг хүүхэд олчихсон"

Жимин орноос өндийн босож ирэн инээмсэглэн түүнийг тэврэн аваад
"Анна аль хэдийн үхчихсэн. Би ч мөн адил" шүд зуун хэлсэн үг нь Жонгүгыг цочирдуулж орхив.

Жимин арай гэж хөл дээрээ тогтоно. Хар хөлс нь цувж, гар хөл нь салганах хэдий ч өөр лүү нь эгцлэн харах Жонгүгаас харцаа үл салгана.

"Надад хийж өгөх чиний хамгийн том энэрэнгүй бэлэг бол намайг алах. Чи үүнийг хийж чадна шүү дээ. Жон Жонгүг!? Намайг алчхаад цогцсыг минь хөлдөөгөөд үүрд бурхан шиг тахь гэж байна! Сүнсийг минь чөлөөл. " зүрхэндээ гараа тавин цөхрөл харууслын харцаар түүнийг ширтэх болов ч Жонгүг түүнд үг хэлсэнгүй.

Харин түүний баруун гарын шулуун цохилт Жимины хацарт буун газарт хүчтэй савагдан унах нь тэр.

Энэ үед Тэхёны гэрт хамт цэргийн алба хаасан найзууд нь цугларсан байх бөгөөд түүнийг зодуулсан байгааг хараад ихэнх нь гайхширч байлаа.

"Чиний чадвар муудчихсан хэрэг үү!?" үсээ шараар будуулсан залуу ёжлон хэлэхэд түүний хажууд байсан бүсгүй түүнийг дагздан
"Чиний л ам энэ нөхцөлд ажиллаж байх юм аа!? Одоо хүртэл ухаан суухгүй юм" гээд Тэхён рүү санаа зовсон харцаар ширтэнэ.

Тэхён нэг л хөндий инээмсэглэн
"Олуулаа байсан юм" гээд хажуудаа байх уснаас балгаад санаа алдах бол түүний хажууд гараа элгэндээ тэвэрсэн залуу нухацтай өнгө аясаар
"Тэгээд чи хэнд гөвүүлээд ийм болчхож байгаа юм?"

Бусад нь ч мөн адил толгой дохих бол Тэхён хөмсөг зангидан "Мэдэхгүй ээ. Тэд мэргэжлийн хүмүүс байсан. Толгойлогч нь буутай" гээд цээжинд нь бөөгнөрсөн цустай нөжийг газарт нулиман хаяад "Алдсан юмаа буцааж авмаар байна! Надад та нарын тусламж хэрэгтэй" бяцхан өрөвдөлтэй гөлөгний царай гаргах хэдий ч түүний шар үстэй найз хажуудаа суух бүсгүйг тэврэн "Бид энэ ажиллагаанд оролцож чадахгүй! Ирээдүйд гарах бидний хүүхдэд аюултай" гээд инээмсэглэхэд Тэхён ч мөн толгой дохив.

Намжүүн ууртай дүнсгэр царай гаргаад "Би үүнд оролцохгүй! Асуудлаа өөрөө шийд" гээд цааш харах бол Тэхён чангаар ёжлол тээн
"Бидний бахархал болсон ахлагч энэ удаад савраа татаж байх шиг бай-"

Түүнийг үгийг таслан Намжүүн хөмсгөө өргөн "Тэнэг амьтан!"








Sorry🥹🫶

Ta nar minii shine bichij bga bichweriig unshd uzeereii. Odoo genetiin alga bololt hiihguee😭



𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚Where stories live. Discover now