Бор үст өөрийгөө аль хэдийн үхээд амар амгалангийн ертөнцөд ирсэн гэж бодсон ч нүдээ нээхэд тийм байсангүй. Өнөөх хараал идсэн ертөнц...
Жимин зүүдлэн орноосоо босоход түүнийг ажиглан зогсох гүн хар нүд урт хар үстэй залуугаас зочин "Чи хэн юм!? Надаас юу хүсэж энэ гэртээ аваад ирсэн юм!? Чи тэрний хамтрагч уу!? Энэ хаана байдаг газар уу!?" гэх асуултыг түүнд тавихад
"Намайг Тэхён гэж дуудаж болно" гэж хэлээд хөрөгчнөөс хүйтэн ус аягалан түүнд ойртуулахад бор үст түүний гарыг цохиж аягатай усыг асгаж орхив.
Жимин түүнээс жигшин хамгийн түрүүнд олж харсан гарах хаалга руу яаран гүйж гадаа гарахад бороо орж байсан юм. Жимин хөл нүцгэн газарт гишгэхэд доороос нь хүйтэн усархаг мэдрэмж өгсөн ч цааш алхах гэтэл хэн нэгний гар түүний бугуйнаас татан гэрт буцан оруулж орхих нь тэр.
"Хэн болчихоод надад хүрээд байгаа юм!? Яасан намайг дулаан гэртээ урхидаж оруулаад хүчиндэхийг хүсээ юу!?" гэхэд залуу түүн рүү хөмсгөө зангидан "Өөрийнхөө төсөөллийг ярьж дуусав уу? Маргааш гэгээ орохоор эрт яв" гэж хэлэн цааш яваад өгөв.
Тэхён унтлагын өрөөнөөсөө өөрийн өмсдөггүй цамц, өмд, оймс аван хаалганы хажууд чичрэн зогсох залуу руу шидэн "Энийг өмсөхгүй бол явахаасаа өмнө ханиад түрнэ. Өөрөө л мэд" гэж хэлээд цааш алхах нь тэр.
"Хувцсаа солимоор байвал нойлын өрөө ашигла!" гэх гал тогоонд гоймон хэрчих залуу орилтол Жимин түүний хэлснээр угаалгын өрөө ашиглав.
Хэсэг хугацааны дараа хоёр залуу ширээний ард суун урд нь олон янзын хачир өрөөстэй байх бөгөөд Жимин гараа хөдөлгөсөнгүй.
"Чи цус сорогч уу!? Чамд цус хэрэгтэй юу?" гэх асуултыг тоомжиргүй асуух залуу гартаа барьсан усаа балган "Цагаан арьс, улаан уруул, туранхай бие энэ бүгд миний таамгийг батлаад байна" гэж хэлэн урд суун өөр лүү нь муухан харах залууд хандаж хэлэхэд
"Харваас 30 гарсан ганц бие чи дэндүү их уран зохиолын ном уншиж энэ бөглүү газарт амьдарч байгааг харвал яав ч эрүүл нэгэн биш бололтой-" гэж хэлээд гартаа байх халбагаа ширээн дээр тавин босоод "Унтлагын өрөөг чинь би ашиглана!"
Хар үст түүний араас босон "Гэрт ирээд хэр удсан болоод миний унтлагын өрөөг ашиглах гээд байгаа юм!?"
Газар унтах залуу зогсоо зайгүй хөрвөөх бол орон дээр унтах Жимин бах тав нь хангагдаж "Хажуугийн өрөөнд буйдан байхад заавал энд хэвтэх чинь чиний сонголт байсан шүү" гэж хэлэн цааш харан хэвтэнэ.
Тэхён түүний хорон үгэнд хариу хэлэлгүй мөн адил цааш харан хэвтэх бөгөөд шөнө дунд хүртэл сэрүүн байсан юм. Хэсэг хугацааны дараа хэн нэгний зовиуртай шаналах дуу гарах хүртэл тэр хөдөлгөөнгүй хэвтэж байсан ч Жиминыг шалгахаар өндийв.
Орон дээр хэвтэх залуугийн хөнжлийг сөхөн харахад түүний бие хөлсөндөө хутгалдан нэвт норж орны даавуу нойтон болсон байв. Залуу хар дарж зүүдэлж байгаа бололтой нүднээс нь зогсоо зайгүй нулимс урсаж өвдөлтөндөө орны даавуугаас зуурна.
Тэхён ийм байдалд өмнө нь орж үзээгүй тул түүний хацар луу зөөлөн цохиход Жимин сэрсэнгүй. Тэхён түүний биед хүрэхэд Жимин цочин сэрж "Надаас холд!" гэж хэлэн биеэ хумин суугаад "Нүднээс далд ор!" гэж хэлэн харцаа бууруулна.
Тэхён түүн рүү эргэж харсан ч Жимины хэлснээр өрөөнөөс гарав.
Хэсэг зүүрмэглэн нүдээ нээхэд сартай шөнө цонхны хажууд Жимин түүн рүү эгцлэн хараад уруулаа дээш өргөн өмсөж байсан хувцсаа тайлж эхлэв. Энэ байдлыг ойлгоогүй Тэхён "Юу хийгээд байгаа юм!? Тайчих урлаг үзүүлэхийг хүсс-"
Жимин ганцхан дотуур хувцастайгаа үлдэхэд түүний цагаан арьс, эмэгтэй хүн бүрт тохиогоод байдаггүй сайхан бие гээд бүх зүйлс байсан ч Тэхён энэ бүгдээс илүү түүний биеэр дүүрэн байх хөхрөлт, соривыг л сайтар харан гэдэснийх нь хажууд байх хуучин соривонд хүрээд "Хэн чамд энэ бүх харгислалыг хийсэн юм бэ?"
Жимин анх удаа хэн нэгэнд сэтгэлээ нээн өнчин нулимс дуслуулаад
"Надад туслаач гуйя" гэж хэлэн түүнээс холдоно.Тэхён цонхны хажууд зогсох залууг ар нуруунаас нь тэврээд чихэнд "Хамгаалах болно" гэж зөөлөн шивнэнэ.
Бичвэрийг маань тэвчээртэй хүлээж байсан та нартаа баярлалаа🤞 Идэвхтэй байвал өдөр болгон шинэ хэсэг оруулах болно оо. Бичвэр маань шинэ poster зурагтай болсон шүү.
YOU ARE READING
𝙎𝙖𝙡𝙬𝙖𝙩𝙤𝙧𝙚
AcciónЭнэхүү бичвэрт хэтрүүлэн "хардалт, хүчирхийлэл" гэх мэт зүйлс агуулагдсан бөгөөд үүнийг сайшаан бусдад түгээх гэсний үүднээс бичээгүй болно. Мөн иймэрхүү хүнд сэдэвтэй зүйлсээс эмзэглэж дургүйцдэг бол энэхүү бичвэрийг минь уншаад хэрэггүй болно. Хэ...