Миён хойш нэг алхам ухраад түүнээс хариу ирэхийг хүлээн утсаа ширтэнэ. Хэдхээн минутын өмнө тэр дээр гарч зогсчхоод итгэлтэйн аргагүй доош харж байсан бол яг одоо зогсож байгаа энэ хэсэг, түшиж буй хашлага нь түүнд байж болох хамгийн зөв газар шиг санагдана.
unknown user
Мэдээж! Өөр газар очиж, шинэ хүмүүстэй уулзахаар их юм ойлгож, хүн өөрчлөгддөг. Гуйя, битгий тэнэг зүйл хийгээрэй.me
Сайхан л сонсогдож байна.
Хэн нэгэн надад үнэхээр анхаарал тавьж байгаа нь.unknown user
Чи мэдээж үүнийг хүртэх эрхтэй. Одоо зүгээр л тайвшраад ирээдүйн тухай ярих хэрэгтэй. Ядаж л надтай хамт Японд очиж, сайхан хүмүүстэй танилцаж, амттай хоол идэж, хөгжилдөж байна гэж төсөөл.Яагаад ч юм ийн бичсэн нь Миёнд үнэхээр л хөгжилтэй санагдаж тэр инээмсэглэж орхив. Гэсэн ч инээсэн даруйдаа түрүүхэн л уйлж байснаа санан өөрийгөө яагаад байгааг ч ойлголгүй утсаа холдуулан дахиад урагш харлаа. Юу ч өөрчлөгдөөгүй харагдана. Яг л өнөө өндөр эрмэг, цааш ганц алхахад л хорвоогоос явах диваажингийн зам.....
unknown user
Хариу?? Чи зүгээр биз дээ?unknown user
Гуйя! Энийг харж байгаа биз дээ?unknown user
Байна уу? Үнэхээр гуйж байна. Хариу бичээрэй. Жинхэнээсээ чамд санаа зовоод байгаа учраас гуйя.unknown user
Хариу? Хариу? Байна уу?me
Чи сайн хүн байх тийм уу?Тэр хэсэг утасныхаа чичиргээг үл тоон тэнгэр өөд ширтсэн ч буцан хурдхан ийн хариу явууллаа. Үнэхээр л өөрт нь сэтгэлээсээ санаа зовж, бүр ирээдүйн аяллын тухай хүртэл ярьж, шийдвэрийг нь өөрчлөх гэж буй зүтгэл нь үнэн санагдсан байж.
unknown user
Бурхан минь гэж. Ямар их айваа. Гуйя, надтай үлдээрэй. Надтай яг ингээд бичилцсээр байгаарай!me
Нялуун юм бэ. Дотор муухай оргиод үхэх хүсэл унтрах нь байна.
Чи үнэхээр сайн хүн юм уу?unknown user
Муу байхгүйг хичээдэг бол сайн хүндээ орох уу?me
Хичээл зүтгэл гаргаж байна гэдэг чинь л хангалттай сайн зүйл.unknown user
Тийм ээ, яг үнэн. Чи ч гэсэн хичээх хэрэгтэй. Эцэст нь чадахгүй байсан ч хамаагүй, дундаас нь ядарч цуцсан ч, өчнөөн олон удаа өөртөө эргэлзсэн ч хамаагүй заавал эхлүүлэх л хэрэгтэй. Төгсгөх биш эхлүүлэх. Эхлэх.
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...