Ni-Ki's POV
Миёнийг би хамгийн сүүлд жаргалтай байхыг нь хэзээ харлаа?
Дандаа л инээж явдаг түүний үнэн мишээлтийг үзээд биеийн минь амьд эд, эс бүхнээрээ мэдэрсэн тэр их баяр баяслыг яг хэдийд үзлээ??
Аан, тэр шөнө юм байна.
Хүсэн хүлээсэн хагалгааных нь өмнөх шөнө. Бие нь гайхалтай сайн байсан тул тэр ямар ч айдасгүйгээр эдгэрч, сайжрах мөчөө хүлээн догдолж байсан. Гэсэн ч чухал хагалгаа тул түүнийг сандарч, тэвдэнэ гэж эмээсэндээ би зураг авалтаа хамгийн түрүүнд дуусгачхаад орой нь очсон. Тэр бүх бэлтгэлээ базаачхаад тайван гэх чинь хэвтэж байсан. Намайг ирсэнд хачин ихээр баярлаж, хүүхэд шиг хөөрөөд л байн, байн хайр хүрмээр инээмсэглэнэ. Нурууг минь амраах гэсэндээ бид тэр эмнэлгийн орон дээр зэрэгцэн хөтлөлцөж хэвтээд цав цагаан таазыг ширтэж билээ.Түүнээс нэг л зөөлхөн анхилуун үнэр ханхална. Сүү шиг, дөнгөж төрсөн нярай шиг, эсвэл бүр тийм нэгэн тансаг цэцэг шиг. Өвдөж ядарсан хэр нь огтхон ч гундаж, муудаагүй цэвэрхэн арьс нь гэрэлтэж ямар ч будаг, элдэв гоёл зүүлтгүй энгийн төрх нь энэ хүртэл харсан үзэсгэлэн гоо бүхний дундаас хамгийн тансаг нь санагдана.
"Маргааш битгий айгаарай. Биеэ сул тавиад л нүдээ аних хэрэгтэй" гэж тайвшруулах гэсэндээ аяархан хэлтэл тэр цонхны тал хаагдсан хөшигний завсраар тусах сарны туяаг ажиглаад, "Нүдээ буцааж нээж чадахгүй бол яах юм?" хэмээн ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтнээр хэлсэн.
Тухайн үед түүнийгээ өрөвдөж, хайлах сэтгэл дорхноо л оргилж, "Юу гэж дээ! Бие чинь ойрд их сайн байгаа учраас би лав чамд итгэж байгаа. Чи сайн байж чадна. Энэ хүртэл хангалттай их хичээсэн шүү дээ" гэсэнд Миён тас хийтэл хөхрөөд хурдхан надад биеэрээ ойртон мөрийг минь нална.
"Өмнө нь үхчихье, ингэж зовж байхаар хурдхан нүд аних юмсан л гэж бодож, бүр оролдож үздэг байж билээ. Одоо харин маргааш нүдээ нээхийг л чин сэтгэлээсээ хүсэж байна. Хайрлуулсны дараа, хоргодох юмтай болсны эцэст л хүн ухаан суудаг бололтой" гэчхээд хүндээр санаа алдсан юм.
"Рики, гэхдээ чи байдаг болохоор би одоо л үхлээс айж үзэж байна"
Миёний өөртөө итгэлгүйхэн нам дуугаар хэлсэн энэ л үг одоо ч чихэнд сонсогддог. Урьд хожид үхэлтэй уралдан тоглодог байсан хэр нь тэр үед амьд үлдэхийг юунаас ч илүү хүсэмжилж, хэнээс ч хамаагүй амь гуйн залбирч чадахаар болсон байсан нь бүгд миний нөлөө гэдгийг л мэдрүүлэх гээд байсан нь илт.
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...