Урт шөнийн төгсгөлд хурлын өрөөг тойрон суух ажилчид ихэд ядарсан байртай нэг нэгнээ ширтэнэ.
"Юу ч гэсэн энэ цуурхлын тухай хариу мэдээлэл гаргахгүй л бол болохгүй хэмжээнд хүрчихлээ" гэсээр менежэр шийдэмгий хэлсэнд өөр нэгэн ажилтан алгаа хавсран, "Уг нь өөр нэг цуурхал гарч ирэхийг хүлээж болох ч хүмүүст их хүрсэн учраас..."
"Мин ахлагч тэр сайтын хүмүүстэй ярьсан уу?"
"Холбогдсон боловч тохиролцох шинжгүй байна лээ" хэмээн бөхөлзөөд тэр менежер лүү хариу нэхэн харлаа.
"Их том зүйлийн үзүүрээс атгаж гүйцэлдүүлсэн болохоор тийм ч амархан тохиролцохгүй л дээ. Гэхдээ байдал бүр дордохоос өмнө хэдийг ч өгөөд хамаагүй амыг нь таглах хэрэгтэй. Чи дахиад сайн гуй, Чүэ менежер бусад сайтуудаар гаргахгүй байх тал дээр арга хэмжээ ав. И ахлагч харин сошиал медиа хариуцсан багаар бүхий л мэдээллүүдийг устгуул. Фэнүүдийн байдлыг ч хянаарай" гэсээр хүн бүрт хийх ёстой ажлыг нь даалгачхаад толгой гудайлган суух Никигийн өмнө зогслоо.
"Чи харин юу хийх юм?" гэж түүнийг ууртайхан асуусанд залуу итгэлгүйхэн дээш хараад, "Болгоомжгүйгээсээ болоод та нарт хүндрэл учруулснаа мэдэж байгаа. Үнэхээр уучлаарай" хэмээн ихэд гэмшсэн байртай хэлэх нь тэр.
"Зөвхөн чиний биш хамтлагийн чинь нэр хүндэд нөлөөлж болохоор том цуурхал Ники!! Enhypen гараанаасаа гараад холдоочгүй байхад ийм хайнга алдаа гаргаж болохгүй шүү дээ" гэж учирлаад өрөөний нөгөө буланд суух гишүүд рүү харан юм хэл гэсэн шиг толгойгоо дохилоо.
Хэдий тэд яг юу гэх ёстойгоо мэдэхгүй байсан ч Жэй ямар нэгэн зүйл нэмэрлэх ёстой гэдгээ ойлгон, "Хамтлаг учраас чиний үйлдэл бид зургаад бас нөлөөлдгийг санах хэрэгтэй байх" гэсээр зөвлөгөө өгөх ах шиг л тайвнаар хэлээд дахиж үг унагасангүй.
"Уучлаарай. Тэр найз маань үнэхээр л хэцүү нөхцөл байдалд орчхоод өөр хэн нэгэнгүй аргаа барж байсан юм. Хэдий би аядол, энэ бүх хариуцлагыг үүрдэг ч гэсэн хүн шүү дээ. Надад ч бас өөрийн гэсэн анхаарал тавих ёстой хүмүүс бий"
Никигийн зоригтой хэлсэн үгсийг сонсоод ах нар нь санал нэгдэж, дүүгээ ойлгож байсан ч тэдний хувьд цаашдаа яах вэ гэдэг л том шалгуур болчхоод байв.
"Гэхдээ бид үгүйсгэж болно. Никигийн царай сайн харагдахгүй байгаагаас гадна тэр охины царай бол бүр халхлагдсан болохоор эвлүүлэг гэж болох ч цаад сайтынх нь ажилчидтай тохиролцох хэрэг гарна. Эсвэл өөр цуурхал дэгдэн намжтал хүлээнэ. Энэ их эрсдэлтэйгээс гадна хугацаа алдана. Сүүлийнх нь үнэн гэж батлаад тэс өөр алдартантай холбох"
YOU ARE READING
UNKNOWN
Fiksi PenggemarЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...