"Чи тэс өөр нэгэн байсан бол хэзээ ч ийм тухтай санагдахгүй байсан байх"
Миёнийг гэртээ орон ортол утсаар ярьж, болзоогоо амжилттай дуусгасан ч Рикигийн бодолд үүнээс өөр юу ч байсангүй. Гэнэтийн ажлаасаа болоод төлөвлөсөн шигээ түүнтэй уулзахдаа үнэнээ хэлж чадаагүй ч энэ үгийг сонсох хүртлээ тэр зоригтой байсан. Харамсалтайн өөрийг нь өөр хүн гэдгийг мэдсэн даруйдаа Миён дахиад хэзээ ч өмнөх шигээ байхгүй мэт мэдрэгдсэн нь л Рикиг айлгана.
"Хөөх, хүрээд ирлээ"
Бараг шөнийн нэг цагт том өрөөний гэрэл нь гэнэт ассанд Рики цочин хаалгаа хааж ч амжсангүй. Тоглоом тоглож байсан Хисын, Жэйк хоёр түүнийг тосон ихэд гайхширсан бололтой ширтэх ч Хисын төд удалгүй бүхнийг ойлгон буцаад буйдан дээр суув.
"Ганцаараа хоол иднэ гээд явсан байсан. Яагаад ингэж их удваа?" гэсээр Жэйкийг санаа зовсондоо дуугаа өндөрсгөсөнд Хисын, "Яахав дээ, үргэлж бидэнтэй хамт байдаг хүүхэд ганцаараа цагийг өнгөрөөг л дээ" хэмээн Рикиг илт өмөөрөв.
"Ники, чи бидэнд хайргүй
болчихсон юм уу?"Жэйкийн чин сэтгэлээсээ асуусан асуулт гунигтайхан орж ирсэн залуугийн нүүрэнд инээмсэглэл тодруулж чадлаа. Хисын ч инээмсэглэн, "За болно доо, болно. Сүртэй гэдэг нь"
"Танд хэлэлгүй явчихсанд уучлаарай, ах аа. Одоо тайван унтаж амар даа" гэж аядуухан хэлсэнд Жэйк хүүхэд шиг амандаа үглэсээр өрөө рүүгээ орлоо. Сая л амарч чадахаар болсон Рики гүнзгий амьсгаа аваад курткээ тайлан Хисыний дэргэд суухад юу болсон тухай асуух гэсэндээ тэсэж ядах ах нь ам нээв.
"Би үнэхээр хоцорсон ч Миён намайг хүлээгээд л байсан байна лээ. Бид утасны цаанаас хооллож, ярилцаж, түүнийг гэртээ орон ортол ярилцсан"
"Хөөх, романтик сонсогдож байх чинь. Давгүй л байсан бололтой, тийм уу?"
"Гэхдээ....Миён намайг яг өөрийнх нь мэддэг Рики байдагт талархдаг гэж хэлсэн. Яг л өөрийнх нь мэдэхгүй намайг хэн гэдгийг мэдчихвэл дахиж хэзээ ч надтай ярилцахгүй юм шиг сонсогдсон" гэж үнэн зовинлоо хуваалцав.
"Тэгэхээр чи аядол гэдгээ хэлээгүй хэрэг үү?"
"Гэнэт л энэ хүртэл түүнийг хуурч байсандаа гэмшсэн. Намайг төсөөлснөөс нь тэс өөр хүн байсныг мэдээд шархлах вий л гэж эмээсэн. Хорвоо ертөнц хангалттай зовоодог болохоор ганц найз нь болчхоод нэмж өвтгөхөөс айж байна"
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...