Шөнийн нэг болсныг ханын цаг аяархан дуугаран мэдэгдэх агшинд Рики утсаа гартаа атгасан чигтээ хөлөө доороо байн байн дэвсэлнэ. Дэлхийд алдартай залуухан дуучдын гэрт нам гүм. Бусад бүх гишүүд урт өдрийн хүнд бэлтгэлийн дараа унтацгаасан бол хэн нэгний үхэл амьдралын зааг дунд гацсан Рики л ганцаар сандарч сууна.
Ус уухаар гал тогоо орсон нойрмог Хисын нүдээ нухлаад одоо ч сэрүүн байгаа дүүгээ хараад гайхшран хөмсгөө зангидсаар хэсэг түүнийг ажиглалаа.
"Унтана даа, ах аа, унтана. Эхлээд зохицуулах ажил байгаа юм" хэмээн тэр шууд л сандрангүй хэлээд том цамцныхаа малгайг өмсөн дотор нь орж нуугдах мэтээр хамаг биеэ хумин суулаа.
"Ажил аа? Тоглоом тоглосон юм уу? Гэхдээ бусад залуус унтчихсан байхад ганцаараа тоглосон гэж үү?"
"Үгүй ээ, түүнээс чинь хэд дахин илүү чухал" гэсээр өөрийнх нь гарт хүний амь нас байгаа тухай хэлэх эсэхдээ эргэлзэж ядан түүн рүү харав.
"Маргааш өглөө эрт бэлтгэлтэй болохоор одоо унт аа. Менежэр ах дутуу нойртой байвал уурладгийг мэдсээр байж" гэж Хисынийг сануулан ус уучхаад өрөө рүүгээ буцах агшинд Рики рүү өнөө тусгай аврах газраас дахин залгах нь тэр.
"Байна уу? За юу болсон бэ?"
"Бид охиныг 16 давхар барилгын дээвэр дээрээс аюулгүй буулгасаан. Манай сэтгэлзүйч тэр дорно түүнтэй ярилцаад сэтгэл санаа нь харьцангуй тогтвортой байна гэж дүгнэсэн учраас гэрт нь хүргэж өгсөн. Асран хамгаалагч гэж байхгүйн улмаас амьдардаг нийтийн байрных нь харгалзагч эмэгтэйд даатгасан. Гэхдээ охины хүсэлтийн дагуу юу болсон тухай нуухаар тохирсон"
"Тийм байхнээ. Ямар нэгэн гэмтэж, бэртсэн шинж тэмдэг байсан уу? Айж тулгамдсан байдал ажиглагдсан уу?" гэсээр санаа нь зовсон залуу нэг дор асуусанд ажилтан хоолойгоо засан, "Үгүй ээ. Жирийн л өсвөр насны охин байсан. 18 настай гэсэн байх"
Үнэхээр л үе тэнгийнхэн гэж гадарласан таамаг нь зөв байлаа. Хэдий мэргэжилтнээс асууж, шалгуулсан ч гэсэн Рики одоо ч түгшиж сандрахаа болихгүй байсан тул түүнд талархаад утсаа тасалсан ч Миёнаас зурвас ирэхийг хүлээсээр байв.
me
Гэртээ аюулгүй харьсан биз дээ?unknown user
Чамайг үнэхээр тусгай алба дуудчихна гэж санасангүй шүү.
Муу урвагч!me
Уучлаарай, тэгж байж л найдвартай бас аюулгүйгээр чамд тусална гэж бодсон юм.
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...