12. hidden

228 51 5
                                    

Ni-Ki's POV

"Тэгээд л утаснаасаа салахгүй байсан байхнээ?"

Хисын ах ийн хэлээд намайг шоолсон байртай жуумалзана. Үнэхээр л ядаж ганц ч хүнд болтугай хэлэхийг хүссэндээ Миёний тухай ярьсан ч харамсах сэтгэл төрсөнгүй.

"Та миний хэлэх гэсэн санааг сайн ойлгохгүй байж магадгүй л дээ. Гэхдээ-" гэчхээд тайлбарлаж амжаагүй байтал ах нуруун дээр минь гараа тавин, "Ойлгож байна даа. Аядол байна гэдэг жинхэнэ найзуудтай болох боломжийг хаачихдаг шүү дээ. Гишүүдээсээ өөр хүмүүстэй харилцаж, өөр хүрээлэлд орох гэхээр тэд чамаас сүрдэж, дүргүйлхэж зарим нь атаархаж бас дүр эсгэнэ. Өөрөөрөө байж ч чадахгүй сүүлд нь ганцаарддаг. Харин ч чи азтай юм. Сайн хүнтэй таарчихдаг"

Яг л дотоод мэдрэмж бүрийг минь мэдсэн мэт хэлэхийг нь сонсоод өөрийн эрхгүй баясал төрөн толгой дохилоо. Нээрээ л Миён тэр өдөр андуурч над руу зурвас бичээгүйсэн бол өнөөдөр би ганцаардалдаа баригдаж, гутран, шаналсаар өөрийгөө ойлгоогүй чигтээ үүрд үлдэх байсан байх.

"Миён яг Миён болохоор л надад тухтай санагддаг. Хэцүү амьдралыг бие даан туулж яваа ухаалаг байдал нь таалагддаг. Магадгүй тийм учраас л намайг ойлгож, хань болдог байх"

"Нэгэнд нь бүх юм байгаа хэр нь аз жаргалгүй. Нөгөөхөд нь юу ч байхгүй хэр нь бас л аз жаргалгүй. Нээрээ л гоё хоршил юм" хэмээн ах чангаар инээн наргиснаа гэнэт л гэмшсэн бололтой уучлалт гуйв.

"Үнэн шүү дээ. Энэ чигтээ удах тусам л би ядраад байгаагаа мэдрэх болсон ах аа. Уг нь үүний л төлөө хар нялхаасаа хичээж ирсэн байхад одоо бүгдийг авчихсан хэр нь л уйдаад, залхаад..."

"Тэгэх нь тодорхой шүү дээ. Хүн угаасаа нэг газартаа удаан тогтох дургүй. Тэр тусмаа манай нөхцөлд өшөө олон хүний амь амьдрал биднээс шалтгаалдаг учраас дураараа аашилж болохгүй. Тэгээд л дарамт нэмэгдэнэ дээ"

Тэр насаар ах болохоор ч тэр үү, эсвэл үнэхээр миний мэдэрч буй бүхнийг мэдэрч үзсэн болоод ч тэр үү ихэд тайвнаар юу ч болоогүй мэт ийн яриад ундаанаасаа нэг том балгаад над руу хариу ирэн ширтэнэ.

"Та тэгвэл яаж энэ мэдрэмжээ давж гарсан юм?"

"Давж гараагүй ээ. Дасчихсан юм. Үнэндээ чиний яриад байгаа зүйлс мэдрэмж биш зүгээр л чиний бодол. Чи өөрийгөө залхаж, ганцаардаж байна гэж бодоод, итгээд байгаа учраас л үнэхээр л зовоод байгаа мэт мэдрэгдэж байгаа юм. Бодохоо л больчход бүх юм зүгээр"

UNKNOWNWhere stories live. Discover now