"ENHYPEN хамтлагийн Ни-Ки өчигдөр үл таних эмэгтэйтэй хамт байсан нь камерын дуранд өртжээ"
Мина өдрөөс хойш л энэ нийтлэлийн тухай ярьсаар эцэст нь надад үзүүлэхээр шийдсэн нь энэ байлаа. Гарчгийг нь уншаад сонирхол татсан ч зургуудыг нь хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Дахин, дахин харж үнэхээр ойлголгүй Мина руу эргэсэнд тэр толгой дохин, "Тийм байгаа биз? Үнэхээр эмэгтэй хүн байгаа биз дээ? гэхдээ царайг нь сайн гаргаж аваагүй байна л даа" гэсээр миний гайхшралыг тэс өөрөөр ойлгон гомдолно. Өчигдөр бид яг энэ саравчин дотор уулзсан шүү дээ. Яахын аргагүй Рики, түүний ороолт, энэ хар маск, би гээд бүгд дүрээрээ мөн байхад итгэхгүй байх боломжгүй бололтой.
"Гэхдээ итгэхэд бэрх л юм. Рики чинь залуухан, шинэхэн аядол хэр нь иймэрхүү цуурхалд өртөнө гэдэг....харин ч хамгийн ихээр болгоомжлох ёстой зүйл нь. Тэр биш ч байж болно л доо. Царай нь хальт л харагдах төдий байгаа биз?" гэснээ миний гайхширсан төрхийг хараад инээмсэглэн, "Чи ч нээрээ Ни-Кигийн царайг мэдэхгүй байх л даа"
Тийм ээ, тийм. Үнэхээр тэдний яриад байгаа энэ аядолынх нь царайг харахад л бүх зүйл яруу тод болчихно гэх бодол төрсөнд утсаа гаргаж ирэн хамгийн түрүүнд танил бус энэ нэрээр нь хайсанд яахын аргагүй миний мэдэх Рики гарч ирлээ. Хормын дотор л хамаг дурсамж нүдний урдуур өнгөрч, өмнө нь болсон бүхнийг нийлүүлэн, холбож цэгцтэйгээр ойлгохийг хичээв. Гэсэн ч ганцхан зүйлийг л ойлгож дөнгөсөнгүй. Энэ бүх хугацаанд Рики яагаад надаас үнэнийг нуусныг л огтхон ч ойлгосонгүй. Эхний өдрөөс эхлээд л би түүнийг энгийн нэгэн мэтээр л бодож, итгэчихсэн байсан атал тэр мэдсээр байж надад зөвөөр ойлгуулах оролдлого ч хийж байгаагүй. Түүнд ямар ч шалтгаан байсан хамаагүй яг одоо сонсохыг л хүсэж байна.
"Жинхэнэ нэрийг нь хэн гэдэг юм?"
Хэзээ ч сонирхож байгаагүй зүйлээ гэнэт л асуусанд Мина гайхсан харагдсан ч хүлээж байсан тэр л хариултыг минь өглөө. Бүх зүйл тодорхой байхад л итгэхийг хүсэлгүй дахин, дахин лавламаар санагдана. Хачин дулаахан мэдрэгдэж, хамаг үнэнээ нэгт нэгэнгүй хуваалцдаг байсан хүн маань үнэн хэрэгтээ миний төсөөлөх нь битгий хэл зүүдэлж ч яваагүй нэгэн байж шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ бүх хугацаанд тодоос тод гэрэлтэх од хэн ч биш надтай амьдралын тухай ярилцаж байж. Түүн шиг амьдралаар амьдарч, бүх зүйл өмнө нь бэлэн байдаг алдартанд миний утгагүй шаналлын шалтгаанууд, үзэл бодол яг ямар хамаатай байсныг ч ойлгож дөнгөсөнгүй. Тэрхэн хоромд л толгой байдгаараа эргэж, нүд харанхуйлсанд би ширээ түшсээр доош суугаад нүдээ чанга гэх чинь анилаа. Энэ олон сарын турш чин сэтгэлээсээ итгэж байсан хүн маань бүхэлдээ, түүний оршихуй тэр чигтээ худал байсныг өөрөөс нь бус өрөөлөөс мэдэх ийм аймшигтай байж болохыг ухааран нүдээ буцаан нээлээ. Мина аль хэдийнээ шинэ орж ирсэн үйлчлүүлэгчдийн захиалгыг авахаар явсан байх ба энэ л мөчийг ашиглах гэсэндээ өнөө нийтлэл рүү орж харлаа. Хэдхээн хормын дотор л гайхмаар их хандалт авч, сэтгэгдлүүдээр дүүрчхэж. Хэдий ямар ч хүлээлтгүй орж шалгасан ч ийм олон сөрөг сэтгэгдлүүдийг нэг дор уншихад л түүний өмнөөс сэтгэл өвдөж орхилоо. Бараг цаг орчим ихэнхийг нь уншиж, шалгасны дараагаар л би Рикиг ямар алдартай болохыг, хэр их нөлөөтэй нэгэн гэдгийг маш сайн ойлгосон бөгөөд түрүүхэн л буцалж байсан бухимдал, хууртагдсан мэдрэмжийн гомдол харууслаар солигдоно. Юу ч болсон байсан миний мэдэх Рики ийм их үзэн ядалтыг хүртэх ёсгүй шүү дээ. Ер нь зөвхөн Рики ч биш, бид бүгд бусдаар хэмлүүлэлгүй амьдрах эрхтэй юмсан....
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...