Юу ч болж байсан хамаагүй хэцүү үед дэргэд чинь байсан хэн бүхнийг уучилж, хайрлах хэрэгтэй. Энэ л бодлоор би Рикиг хэн ч байсан, ямар ч үед яг өмнөх шигээ хайрласаар л байна гэдгээ мэдэж байсан. Үнэхээр л би түүний жинхэнэ хэн гэдгийг мэдээгүй ч түүний доторх мөн чанар Ники байсан ч, Рики байсан ч өөрчлөгдөхгүйд л талархана. Тэр яг л энэ чигтээ үүрд намайг гэж, миний асуудал бүрийг сонсож, надад амьдрах итгэл, дэм болсоор байна шүү дээ. Энэ л хамгийн чухал.
"Хоолоо сайн идэх хэрэгтэй шүү. Хүмүүс чамайг юу гэж ч хэлж байсан битгий тоогоорой. Би харсаан Рики, харсан. Чамайг сэтгэлээсээ хайрладаг хүмүүс их олон юм байна лээ" гэчхээд уйлахгүйг хичээн түүнийг өрөвдсөндөө ийн хэллээ. Мэдээж тэр олон харааж, доромжилсон бүхнийг уншсан байх. Бүгд л сэтгэлийг нь эмтэлж, яг одоо түүнд байж болох бүхий л зэмлэл, буруутгал ирж байгаа. Намайг ирээч гэж гуйсны төлөө ирж, түүнээсээ болоод хүртэх ёсгүйгээ хүртэж буй дэндүү сайхан сэтгэлтэй түүнд яагаад ч хатуурхаж үл чадна.
"Ойлголоо, чи харин өөрийгөө битгий буруутгаарай. Бидний хэнийх нь ч буруу биш."
"Хорвоо дэлхий л хоёулангийнх нь эсрэг аашлаад байгаа бололтой" гэж тоглонгуй хэлээд инээсэнд тэр ч инээмсэглэх нь сонсогдлоо.
Гэхдээ л би энэ үгийг үнэнээсээ хэлсэн юм. Энэ саадыг бид давлаа ч дахиад өчнөөн бийг тэр ч мэдэж байгаа байх. Хамгийн харамсмаар нь, тэр миний итгэж байсан Рики биш шүү дээ. Бодит амьдрал дээр бол Ники. Дөнгөж карер нь мандаж, олон жил хичээснийх нь үр дүн гарч эхэлж буй түүнийг би хүссэн шигээ хайрлаж бас түүнээр хайрлуулах боломжгүйг мэдэж байгаа. Ертөнц дэлхий биднийг хамт байлгах тавилантайгаар бүтээгээгүй байж болох ч би чадахаасаа чадахгүй хүртлээ гараас нь тас атгаад хичээхийг л хүссэн. Амьдралынхаа хэсэгхээн хугацаанд ч болов учирч, хэн хэнийхээ гоо үзэсгэлэнг сэтгэлээсээ таньж үнэлсэн учраас эцсээ хүртэл муу муухай бүрээс хамгаалж, хайрлаад хажууд нь чимээгүйхэн оршихыг л хүсэж байна.
"Чамд амласан амлалт бүрээ биелүүлэхийг хүсэж байгаа ч дахиад удах бололтой" хэмээн гэмшссэн байртай хэлсэнд нь би урамгүйхэн санал нэгдлээ.
Магадгүй тэр амлалт бүр биелэхгүй байж ч болох юм. Би хэр удаан амьдарч чадахаа ч мэдэхгүй шүү дээ. Бие минь хэр удаан тэвчихийг, надтай биеэрээ хамт байж болох тохиромжтой мөч хэдийд ирэхийг тэр ч мэдэхгүй. Гэхдээ л хүссэн хэвээр байгаа. Гараас нь атгаад ганцхан удаа алхахыг, үүрд хамт байхгүй байлаа ч хэсэгхээн ч болов яг ингээд хоолойг нь сонсохыг л мөрөөдөж байна.
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...