Түүнийг үнэхээр өөрийнхөө тухай ярих хүсэлтэй байгаагаар зогсохгүй маш сонирхолтой сэдэв хөндсөн нь шууд л түрүүний асуудлыг мартахад хүргэж би тухтайхан сандлаа налан суулаа.
Riki
Мэдээж би ч бас их олон асуудал дунд амьдардаг ч гэсэн ойрд хамгийн тодоор анзаарагдаж байгаа нэг нь орчин маань. Өөрөөр хэлбэл эргэн тойронд байгаа бусад хүмүүс.Me
Амьдарч байгаа л бол хүмүүсээр хүрээлүүлэх шаардлага гарна. Тэд чамд нөлөөлж, төвөг удаж эсвэл
бүр баяр баясал авчрах нь
тодорхой байх л даа.Riki
Би их олон хүмүүсийн дунд амьдардаг. Ингэж хэлэхээр чи найз нөхөд, танилуудын тухай бодох байх л даа. Гэхдээ тэрнээс ч илүү зүйл гэж ойлгоорой.Рикиг үнэхээр л амьдралынхаа тухай надад ярих гэсэндээ бүхнийг ойлгомжтойгоор, дарааллын дагуу илэрхийлж буйн хайр татам санагдсан ч үнэндээ 'олон хүмүүсийн дунд амьдардаг' гэсэн нь яг л 'олон хүмүүсийн анхаарлыг татагч' нэгэн мэт ойлголт түрүүлж байлаа.
Riki
Тэд миний үг, үйл хөдлөл бүрийг сонирхдог. Тэгэх тусам шууд л амьдралд минь оролцож өөрсдийгөө яг л дотор нь байх ёстой мэтээр дайрдаг. Тоохгүй байя гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам тэд илүү олуулаа болчхоод намайг яг л торонд хийчихсэн мэт санагддаг.Me
Хөөх, чи тэгвэл эрх чөлөөг л хүсдэг юм байна шт. Тэр хүмүүсээс холдохыг.Riki
Яг ч тийм биш л дээ. Тэр хүмүүсээс холдчихвол би аз жаргалаа алдчих болохоор тэдний анхаарлыг өөрөөсөө холдуулахыг хүсдэггүй. Магадгүй зүгээр л бяцхаан хувийн орон зайг л мөрөөддөг болсон байх.Энэ мөчид би түүний яг юуны тухай яриад байгааг ойлгохоо бүрэн болилоо. Эхэндээ зүгээр л олон хүмүүс түүнд итгэдэг учраас тавьдаг хүлээлт нь дарамт болжээ гэж бодсон юм. Дараа нь магадгүй тэр ямар нэгэн онцгой зүйл хийдэг болохоор хүмүүс түүнийг үргэлж харж байдаг гэж төсөөлсөн ч одоо бол ямар ч таамаглалгүй үлдчихлээ.
Me
Би нэг л сайн ойлгож өгсөнгүй. Чи яг л ямар нэгэн нөлөөлөгч, алдартан шиг амьдралтай хэрэг үү?Riki
Үгүй дээ, тийм том зүйл огтхон ч биш. Зүгээр л хүмүүс харж байдаг учраас нэг тиймэрхүү л. Ингэхэд чиний эргэн тойронд хэр их хүмүүс байдаг вэ?
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...