EP1: Pororo?

795 63 11
                                    

                                     Хөөе пороротой дотуур хувцсаа!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хөөе пороротой дотуур хувцсаа!

___________________________________________

Гадаа нар халуунаар шатахтай зэрэгцэн найзындаа хацраа халуу дүүгүүлэн зогсох би.

FLASHBACK:

Зуны амралт эхэлж буйг тэмдэглэн найзуудтайгаа гарахаар төлөвлөсөн би догдолж хөөрсөндөө товлосон цагаасаа бараг 2 цагийн өмнө бэлэн болсон байх бөгөөд гэртээ цаг руу байн байн ширтэн буйдан дээрээ тогтож ядан суухад дээд давхраас чанга чанга инээлдэн ахын найз нар бууж ирлээ.

Би ЖиҮн ахтай харц тулгарсандаа ичих сандрах давхцан харцаа буруулаад бараг л гэрийнхээ бүх өнцөг булангуудаар нүдээ гүйлгэв. Ингээд хараад байсан чинь манайх ягаан ханатай юм байна шүү дээ гайхалтай! Хөөөх бүр гал тогоо маань ийм том билүү янзтай юм аа!

"Хөөе Хаха гуай, ахынхаа найзуудад хоол хийж өгөөч!" Гэх ахын минь захирангуй хоолой сонсогдоход миний хөх инээд хүрч "Далжиганаж байж нүүрээрээ шал угаалгав, Хансол гуай!" Гэсэнд найзууд нь түүнийг шоолон толгой сэгсрэх бол ах над руу байдаг муухайгаараа харж байв. Би зөрүүлэн үхлийн харцаар ширтэж байтал гэрээр дүүрэн ЖиҮн ахын хөөрхөн инээд цуурайтсанд бид бүгд түүний зүг рүү харцаа тусгав. Тэр биднийг ч анзаарах сөхөөгүй эвхрэлдэн унаад инээх бөгөөд миний нүдэнд дэндүү хөөрхөн харагдаж байсанг дурдах нь зүйтэй!

"Хүүеэ чи зүгээр үү? Элэг мэлэг чинь татаад байгаа юм уу?" Гээд Ханбин ах татаж босговол "Энэ Хаён шааол жижигхэн юм байж сая Хансол руу яаж харсанг нь харсан уу? Ахаха жижигхэн юм байж" гээд дахин татаж унатлаа инээсэнд миний нүүр халуу дүүгэн ичих бантах хоёрын завсраар сонин байдалд оров.

Ханбин ах намайг харж харж байснаа ЖиҮн ахад хандан "За ЖиҮн гуай хүүхэд уурлуулчих юм. Хараач нүүр нь улаан болчихсон хэзээ мөдгүй дэлбэрлээ" гээд миний толгойг илээд "Чи гарах гэж байсан юм бишүү. Энэ хэдийг тоолгүй яв яв. Ах нь эд нарын гэдсийг аргалчихна" гэснээ хорвоод хосгүй сайхан инээмсэглэлээр инээмсэглээд толгойг минь илэв.
"Наад гараа авдаа Сун Ханбин" гэж ах шүднийхээ завсраар салхи сийгүүлэн хэлээд "Та нар манай дүүтэй ойртоод ч хэрэггүй шүү! Манай дүүтэй янз бүрийн харилцаатай болвол та нартай холбоогоо тасална гэж мэдээрэй!" Гэхэд нь би толгой руу нь цохиод "Олон юм онхолдоод бай! Гэр буулгачихгүйхэн шиг байгаарайда И Хансол!" Гээд хамаг хурдаараа гэрээсээ гарч гүйв.

Noona's baby boo || Han Yujin || ДууссанWhere stories live. Discover now