EP3: Jealousy

313 55 27
                                    

Та л миний жинкэн эгч энэ Хан Юри ч мэдэхгүй ээ!!___________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Та л миний жинкэн эгч энэ Хан Юри ч мэдэхгүй ээ!!___________________________________________

Зуны амралтаа гэртээ дээшээ харж хэвтээд өнгөрөөнө гэсэн төлөвлөгөөг маань ахын найзууд нь ирж нураана чинээ хэн санах билээ дээ.

Шөнөжин ЖиҮн ахыг бодож догдлоод унтаж чадалгүй нар мандахтай зэрэгцэн нойрондоо дийлдэн нүдээ анилаа.

ЖиҮн ах бид хоёр үерхээд нилээн уджээ. Өнөөдөр бидний нэг жилийн ойн баяр тул болзож кино үзэхээр кино театрын зүг хөтлөлцөн явна.

Кино эд дундаа орох үед миний мөрөн дээр түүний том гар тавигдахад нь би түүн рүү сандарч ичсээр харна. ЖиҮн ах намайг үргэлж хүчгүй болгодог өнөөх инээмсэглэлээрээ инээн бага багаар ойтоно. Бидний уруул нийлэхийн даваан дээр балай ахын минь "Босоочээ! Үд өнгөрлөө! Гэрт хүмүүс ирэх гээд байна! Хоолоо хий!" Гэх чанга орилоод баруун чихэн дээр минь чангаас чанга буулаа.

Яг түүний тоор шиг гялалздаг уруулыг өөр дээрээ мэдрэх гэж байхад муу мангар орилоо амьтан зүгээр! Даанч ямар гайгаараа ийм ахтай болдог байнаа.

"Хөөөеэ И Хаён хурдан бос л доо манай найзууд ирэх гээд байна. Бид нар өнөөдөр энд хононо! Чи гялс хоол хийчихээд хоёр мангар найз руу гаа яв!" Гээд бараг л өөрийн минь өрөөнөөс хөөгөөд гаргачихав.

Гал тогоонд яг яах гэж зогсоогоо ч мэдэхгүй сүнсээ хүлээх намайг хонхны чимээ бодит ертөнцөд авчрав.

Залхуутайяа хаалга руу зүглэн онгойлговол. Ханбин ах малийтлаа инээчихсэн хоёр гаран дахь тор дүүрэн юмаа өргөн "Бид бэлэгтэй ирсээн" гэсээр намайг зөрөн оров. Түүний араас Жонү ах бас инээчихсэн гараа даллаад оров. Би ЖиҮн ахыг байгаа гэж бодон хүлээсэн ч тэр байсангүй. Би хаалгаа хаан тортой зүйлс барин орсон хоёр дээр очвол Ханбин ах "Манай Хаёны дуртай ванильтай зайрмаг" гээд нэг уут дүүрэн зайрмаг миний энгэрт тэврүүлэв. Харин Жонү ах "Энэ харин бид хэдийн дуртай юм" гэснээ надад ч харуулалгүй бүгдийг нь хөргүүрт хийчихэв. Би юу болохыг нь таамагласан ч насанд хүрсэн хүмүүсийн яах ийх нь надад сонин байсангүй.

Noona's baby boo || Han Yujin || ДууссанWhere stories live. Discover now