EP9: His secret

303 47 16
                                    

Түүнээс болж ингэж зовтлоо тийм их хайртай юм гэж үү?_________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнээс болж ингэж зовтлоо тийм их хайртай юм гэж үү?
_________________________________

Рики бид хоёрын болзоо бид 3ын болзоо болж би бараг л гуравдагч шиг жийгдсээр тэр өдөр өнгөрсөн юм.

Жиүн ахын цуцашгүй хичээл зүтгэлийн үр дүнд би түүнтэй 3н удаа болзоонд явахаар болсон.

Үнэндээ түүнтэй болзоонд явна гэдэг миний хувьд зүүдэнд минь л боломжтой тийм алсын мөрөөдөл байлаа. Түүнд татгалзсаар байсан шалтгаан минь тэр өдөр ах тэр хоёрын хачирхалтай яриа. Жиүн ах хуучин найз охиндоо яаж хандсан болохоор ах минь тэгтлээ уурласанг би одоо ч сонирхдог хэвээр асуухыг хүсдэг хэвээр.
Анхны болзоон дээрээ асуувал арай бүдүүлэг байх магадгүй 3 дахь болзоон дээрээ асууж болох юм.

• DATE 1 •
Ахаас нууцаар уулзах гэж буй тул тэр намайг гэрээс маань нэг гудамны цаана хүлээн зогсоно.

Цагаан кейтэн дээр хар сул загвартай өмд, энгийн хар пудволк өмсөж бор хүрэн пальтогоо нэг гартаа барьж нөгөө гараа халаасандаа хийн зогсох тэр ердийн адил төгс харагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Өнгөц харвал болзоогоо тоогоогүй юм шиг боловч үсээ цэмбийлгэн зассан байдлыг нь харвал их ач холбогдол өгсөнг нь анзаарч болно.

Түүнийг алсаас нилээн удаан харж зүрхээ даран зогслоо. Дахиад хэсэг хугацааны дараа Жиүн ах над руу харж гараа даллан бүхий л эмэгтэйчүүдийг ухаан алдуулдаг үхлийн инээссэглэлээрээ инээнэ.

Энэ бол гэмт хэрэг! Яаж энэ хүнийг би өөрийн болгож болох юм. Тэгвэл би үндэсний хулгайч болох бус уу?

Жиүн "Юу бодоод зогсоод байгаа юм бэ мнн?" гэсээр хажууд минь ирээд гарнаас минь хөтлөв.  Тэгээд үргэлжлүүлэн "Алив явцгаая. Бидний болзооны жагсаалт чамайг хүлээсээр л байна" хэмээн намайг дагуулан хаашаа ч юм алхана.

Noona's baby boo || Han Yujin || ДууссанWhere stories live. Discover now