Та унтаж байхдаа хүртэл хөөрхөн юм аа
_________________________________Охидын Южиний талаар ярих хөвгүүдийн зунжин компьютер тоглосноо ярихыг тасалдуулан ангийн багш орж ирэн энэ жил төгсөх тул хичээлдээ шамдаж томоотой дурсамжтай өнгөрөөхийг сануулаад гарснаар ангийнхан бүгд анир чимээгүйд автав.
Энэ чимээгүй байдал таалагдаж байтал манай чарлаа Гюбин самбарын урд гарч зогсоод "Тэгэхээр энэ жил бид төгсөх анги болохоор явахаасаа өмнө энэ хөгийн сургуулийг нураачихаад явбал яаж байна даа?" гэж их л чангаар инээд алдан хэлэхтэй нь зэрэгцэн түрүүнээс хойш түүнийг хаалга налан ажиглаж байсан математикийн багш ганц л ухас хийгээд түүний чихнээс зулгаагаад авав.
Сүүлийн жил гэж гуниглаж байсан ангийнхан Гюбиний мангарыг гайхан инээлдэх бол өнөөх маань жинхнээсээ л сургууль нураахаар шийдсэн аятай чанга орилно.
Бүх хүүхдүүд суудлаа эзэлж албан ёсоор хичээл эхэллээ. Үнэнийг хэлэхэд би тийм ч сайн сурдаггүй. Бүр муу биш л дээ алтан дундаж.
Хичээл эхэлж багш зуны амралтаар өгсөн бодлогоо шалган самбарт дуудан бодуулна. Миний ээлж болоход бүх бодлогоо бодчихсон хүний хувьд итгэл төгсөөр бодчихоод бахдалтай нь аргагүй суудалдаа суув.Эхний хэдэн минутад л төвлөрч чаддаг миний хувьд хоёр цаг математик орно гэдэг там л гэсэн үг. Залхуутайяа ширээн дээрээ элдэв зүйл зуран унтчихгүйг хичээнэ.
Бид хичээл таран хоол идэхээр байнга ордог халуун тогооны мухлагт ороход Южин ч мөн хамт байлаа. Тэр хажууд минь сууж аяга халбагыг минь хүртэл дөхүүлж өгч байгаа нь зүрхээ удирдахад хэцүү болгож халууцахад хүргэв.
Гэнэт хэн нэгэн үсийг минь янзлахад цочин сэрвэл би ангид байх бөгөөд яг одоо хажууд минь Южин бүлтийн харан сууна.
YOU ARE READING
Noona's baby boo || Han Yujin || Дууссан
Fanfiction'Хөөе жаалаа, хоёулаа болзъё! Үгүй гэвэл чамайг пороротой бандааш өмсдөг гэдгийг хүмүүст хэлчихнэ шүү!!'